8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: 700 км гаруй автозам барих мөнгийг өрөндөө төллөө

2018-06-29 18:02:53

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газар оны эхэнд Чингис бондын 500 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан билээ. Тэгвэл өнөөдөр 2005 онд гаргасан 1 тэрбум юаний Дим Сам бондын эцсийн төлбөр болох 370.5 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар 2018 онд үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөр 1.2 их наяд төгрөг буюу нийт  3.8 их наяд төгрөг төлөх шаардлагатай. Үүнээс зургадугаар сард  753.3 тэрбум төгрөгийн  гадаад, дотоод өрийг хуваарийн дагуу төлж барагдуулсан" гэв. 

Зургадугаар сард хөнгөлөлттэй гадаад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 27.6 тэрбум төгрөг, 2012 онд гаргасан 1 тэрбум ам.долларын Чингис бондын хүүгийн төлбөрт 61.8 тэрбум төгрөг, 2015 онд гаргасан 1 тэрбум юаний Дим Сам бондын эцсийн төлбөрт 370.5 тэрбум төгрөг буюу нийт  459.9 тэрбум төгрөгийн гадаад өрийг  төлж барагдуулжээ. Харин дотоод өр буюу Төсвийн алдагдал, Сайн малчин, Сайн хувьцаа хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх  зорилгоор гаргасан  үнэт цааснуудын эргэн төлөлтөд 293.4 тэрбум төгрөгийг төлжээ.

Тэрбээр мөн "753.3 тэрбум төгрөгөөр бид юу хийж болох байсан бэ гэвэл  700 км гаруй автозам барих мөн цэвэрлэх байгууламж барихад хангалттай хүрэлцэх мөнгийг бид өнөөдөр гадаад, дотоод нийт өрөндөө төллөө. 2017 оны  эцэст 22.7 их наяд төгрөг байсан Монгол Улсын Засгийн газрын өр 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж буурлаа. Өөрөөр хэлбэл, он гарсаар Монгол Улс 500 сая ам.долларын Чингис бонд болон Дим Сам бондын төлбөрүүдийг бүрэн барагдууллаа" гэв. 

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Элбэгдорж
тавьсан мөнгөөр элбэг төлнө шүүдээ. Чамд ийм зориг, ухаан бна уу.Өр гарвал бидний татвараар төлнө гэх Ашиг олбол өөрсдөө тансгалаад идэж ууна. Энэ шудрага ёсуу.
2018/07/01 183.177.101.122
Элбэгдорж
Одоо бусад өрөө идсэн уусан нөхдүүдээрээ төлүүлээчээ. Мөн гадаадад гаргасан офшорийн мөнгийг оруулж ирээд төлөөчээ. Баярцогт, Сайханбилэг. Гансүх Батхүү гээпд идэж ууж бидний татвараар тоглож өр тавса
2018/07/01 183.177.101.122
Mnt
A.NAMINHAN ALTANHUYG SAIHAN BILEG NARIG SHOROND HI SHOROND BULACHEEE
2018/06/30 66.181.177.96
kkkkkk
hotgor shanagnii nuuts 7000 km zam tavih baisan gene lee
2018/06/30 77.136.43.147
Zochin
Altankhuyagiin zasgiin gazriin ueiin gai
2018/06/29 27.123.212.143
зочин
Угаасаа олон жил төр барьсан МАН -ын үе дамжсан өр шүү дээ
2018/06/29 66.181.160.47
Zochin
Bolj l bna, iimerhuu maygaar tsegtsteihen uruu tulj, hajuugaar ni uls ornii hugjil orhigduulahgui heden jil bolbol urnuusuu garna daa. Nemj l baga ur taviasai. Amjilt husie.
2018/06/29 202.9.42.3
zochin
АН иын балай хулгайчуудын тавьсан өрийг хэзээ төлж барах вэ
2018/06/29 66.181.161.122
  • Recent
  • Most Read
  • Most Comment