8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаврын чуулганыг хаалаа

2018-06-29 18:13:00

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар 2018 оны намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалт, УИХ-ын Дэгийн тухай хууль, Тавантолгой ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хамгийн чухал нь Тавантолгой төслийг баталсан юм.  Энэ хаврын чуулганы ирц дунджаар 83 хувьтай байсан бөгөөд бие даасан 17 хууль баталжээ.

Харин хуульд өөрчлөлт оруулах 67 хууль, Олон улсын гэрээр хэлэлцээр соёрхон батлах тухай хоёр, хууль хүчингүй болсонд тооцох тухай тав, УИХ-ын тогтоол 51-ийг батлан гаргажээ.

Энэ хаврын чуулганаар 15 ажлын хэсэг ажилласан байна. Чуулганы хуралдаанд 21 байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна. Энэ удаагийн чуулганаар Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр 10 жилийн турш талцаж, маргаж байсан асуудлыг шийдлээ.

Намрын ээлжит чуулган аравдугаар сарын 5-нд нээлтээ хийнэ.    

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл