8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмч нар ирэх долоо хоногоос хугацаагүй ажил хаяна

2018-06-30 13:07:00

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрүүл мэндийн салбарын ажилтнууд төв талбайд цалингаа нэмэгдүүлэхийн тулд есөн өдөр суулт хийсэн ч хэлэлцээр хийсний эцэст суултаа түр зогсоосон юм.  Гэхдээ нэг мөр шийдэлд хүрээгүй тэд хэзээ ч ажил хаяж, суулт зарлахад бэлэн шүү гэсэн дохиог өгч байсан удаатай.

Тэгвэл суулт хийж байсан эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийнхэн дахин ажил хаялт зарлахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, холбогдох удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байгаа юм.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Бидний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс бид улс орон даяар долдугаар сарын 5-ны 08.30 цагаас эхлэн ажил хаялт зарлана. Ажил хаях үеэр амь тэмцсэн үеийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Бусад үйлчилгээг үзүүлэхгүй.

Ажил хаялтад одоогоор орон нутгийн болон нийслэлийн 100 гаруй эрүүл мэндийн байгууллагууд нэгдээд байна. Бидний ажил хаялт хугацаагүй. Шаардлагыг хүлээн автал ажил хаялтаа үргэлжлүүлнэ” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bolitsgoo
Yaxiimbe ganbaatar metiinxshig ta nariin tsusiig xuurguj deeshee garaad xaxuuli avaadl suuna tsaaguuraa ta nar bid bugdiig alj suuna erni xezeech dara nart buu itge daraani ta nariig aldagl baixguiyu
2018/06/30 27.123.214.119
bolitgoo
Xar olnii xuchiig ashiglaad ner oloxl uildel ternii orond tsalin bolno ymhii uniig buuruulax delxiin brend bolox baraa buteegxuuniig xiij chadax undeshii uildverleliig demj tsunx duuren tsalingaar
2018/06/30 27.123.214.119
bolitsgoo
Nemcheed ymnii uniin usultund anxaardgui daraa jil daxiad tsalin nemeed xereg alga geed ajil xayxuu xeden buleg xumuus. Tsalin nemuulsen neriin dor deeshee garax bodlogol baidag baixguiyu ganbaatarig
2018/06/30 27.123.214.119
bolitsgoo
Ard tumnee boddoggui muusain ymnuud ajil xayna gej jujgelsnees bolj yaj ymnii une usuj baina tsalin nemsen xoino daxiadl usdug ene bol yg urid umnux xayaltuudaas bodit jisheeshuu zuvxun xeden too nemu
2018/06/30 27.123.214.119
  • Recent
  • Most Read
  • Most Comment