8o
Улаанбаатар хот
mobile menu

Таван хүний амийг авч одсон өдөр ХАР ӨДӨР

2018-07-01 13:40:00

-Таван хүний амийг авч одсон хар өдөр-

Үймээн самуун, өнчрөл хагацал, уй гашуу, уйтгар гуниг, айдас хүйдэст автсан өдөр байлаа, 2008 оны долдугаар сарын 1. Монголын түүхнээ хараар бичигдэх энэ өдөр олон олон хүний намтарт толбо болон үлдэж, ард түмний сэтгэлд хар үүл болон хуралдан тогтжээ. Бусад оронд ардчилал тогтоход үймээн гарч байсан бол Монголд оготны хамраас ч цус гаргалгүй ардчилсан тогтолцоонд шилжсэн тэвчээртэй ард түмэн гэдгээ олон улсад харуулж байв.

Ардчиллаас хойш ердөө 18 жилийн дараа буюу 2008 онд сонгуулийн үр дүнгээс болж, монголчууд талцан маргалдаж, жагсахдаа таван хүний амиар “гарздаж”, 800 орчим хүнийг хорих газар руу илгээж, улстөржилт, талцал, маргаан ямар хэмжээнд байгаагаа дэлхий дахинд “сурталчлав”. Өөрөөр хэлбэл, жагсаалаас болж мянга шахам хүнийг эрүүдэн шүүсэн тохиолдол дэлхийд байхгүй гэдэг. 

Уг үймээн сонгуулийн дүнг будлиантуулсанаас үүдэлтэй. Сонгуулийн үр дүнг будлиантуулснаас болж иргэд эсэргүүцлийн жагсаалд хийсэн нь уламж хурцдаж харамсалтай үйл явдалд хүрсэн билээ. 

Энэ жагсаалд 20000 гаруй хүн оролцсон гэх албан бус тоо бий. Тухайн үед 3000 гаруй цагдаа, хүчний байгууллагынхан хамгаалалтад гарч онц байдал зарласан өдрүүдэд ажилласан байдаг. Цагдаа, иргэдийн дунд мөргөлдөөн гарч, жагсагчид МАХН-ын байр руу дайран ороход хүчний байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн баримт ч бий. Нөхцөл байдал хурцдаж эхлэнгүүт Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нартай яаралтай уулзалт хийн, шөнийн 00.00 цагаас онц байдал зарлах шийдвэр гаргаж байсан билээ.  

Үймээн самууны үеэр галт зэвсэг хэрэглэсэн цагдаа нарын асуудлыг Улсын Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газраас шалгаж байсан ч, цагдаагийн удирдлагуудад ял оноогоод өнгөрсөн. Энэ үед МАХН-ын байр шатахад тус намын архив шатсанаас Соёлын төв өргөөнд байрлах Уран зургийн галерей шатаж, Монголын дүрслэх урлагийн зарим сор бүтээлүүд алдагдаж, шатаж үрэгдсэн байдаг.

Үүнд харамссан Монгол Улсын Ардын жүжигчин, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун агсан уйлж байсан гашуун үнэн бий. Омголон давилуун зантай монголчуудыг турхирснаас үүдсэн энэ самуунд Монгол гэх тусгаар улсын түүхийг харуулах чухал баримт сэлтүүд шатаж үгүй болсон нь улстөржилт, иргэдийн ухамсар ямар хэмжээнд хүрснийг илтгэсэн.

Гэхдээ төв талбайн орчмоор явж байсан гэмгүй иргэд ч хэлмэгдсэн. Болж буй үйл явдлыг сонирхох гэж байгаад баривчлагдсан, гэр бүлээ тэжээдэг бяцхан хүү ч гэм зэмгүй атлаа хэдэн сар хоригдож байлаа. Үймээн самууны гол буруутныг илрүүлэх нь хууль хяналтын байгууллагын үүрэг ч олон зуун хүний эрхийг зөрчиж байсан юм. Эрүү шүүлт гэдэг санамсаргүй бус санаатайгаар хийдэг зүйл. Долдугаар сарын 1-ны жагсаал, цуглаанд оролцож байсан хүмүүсийн оролцоог тодорхойлохын тулд мэдээлэл, мэдүүлэг авах журмаар байцааж, хорьсон нь хүний эрх зөрчсөн. Хэнээс ч нуух боломжгүй ганц үнэн бол энэ. Харин энэ жагсаалыг хэн зохион байгуулахад уриалав, буруутан нь хэн бэ, жагсагчид руу буу шагайхыг хэн үүрэгдэв, намын байр яагаад шатав гэдэг нь нууцлаг хэвээр байгаад л учир буй юм.  

Таван хүний амь насыг хохироосон хэрэгт цагдаагийн таван хурандааг цагдан хориод ажлаас нь халаад өнгөрсөн юм. Гэтэл гол үймээн дэгдээгчид болон улс төрчид хариуцлага хүлээх нь битгий хэл албан тушаал ахиад явж байгаа юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энхбаяр с.баяр мөнхоргил лүндээжанцан гураваас хариуцлага асуу.
2018/07/06 139.5.216.104
666
60 terbumiin xereg s bayar saixanbileg nariig erguulen xori arduudiig xoolnii mungunii tuluu ysiini tsaital xoridog ard tumen teneg bish erx medelten darga naraa
2018/07/02 27.123.212.132
зочин сараночир
5 хүний амь үрэгдсан нь хичнээн харамсалтайч энэ 5хүний амийг хууль сахиулах үүрэг авсан цагдаагаас биш зохион байгуулсан уриалсан элбэгдорж батзандан жаргал сайхан магнай нараас л нэхэх хэрэгтэй Эдгэ
2018/07/02 202.179.31.34
Зочин
Буянгийн жагаа элбэгдорж батзандан дарваан нар үл бүтэх эдгээдүүдийг турхирч жагсаал цуглааныг хулгайч луйварчдад ашигтайгаар эргүүлсэн Дээр нь баяр мөнх оргил нар өнгөрсөн хойно
2018/07/01 103.229.122.236
харамсаж байна
С. Баяр, Мөнхоргил нар буудах тушаал өгсөн. ЯЛ завшиж байна.
2018/07/01 66.181.184.236
zochin
aluurchin munhorgild uuriinh ni hvvhdiin tsusiig uulgaj tsanhaag ni tailah udur ireh bizde
2018/07/01 185.39.141.4
Sochi night
Batzandan magnai hoyriin buruu baihgui ee
2018/07/01 66.181.190.105
Zochin
Batzandan Magnai nowshiin hiisen ajil sh dee ene hoer nowsh owoo bosgoogvi bol hairan saiihan 5-n ami tasrahgvi baih baisan ene bol vnen shvv
2018/07/01 202.21.106.144