-9o
Улаанбаатар хот
mobile menu

ДАШТ 2018: Франц, Уругвайн багууд шөвгийн наймд шалгарлаа

2018-07-01 13:46:00

Өнгөрсөн шөнө хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны шилдэг 16 багийн тоглолтууд эхэллээ. 

Хасагдах шатны хамгийн эхний тоглолт Франц болон Аргентиний шигшээ багуудын хооронд явагдсан. Тус тоглолт 4:3-ын харьцаатайгаар Францийн багийн ялалтаар өндөрлөж, Аргентинчууд гэртээ харихаар болов.



Тоглолтын эхний гоолыг Антуан Гризман 13 дахь минутад торгуулийн цохилтоор оруулж, францчууд тэргүүлж эхэлсэн. Гэвч 41 дэх минутад Аргентиний Анхил Ди Мариа алсын цохилтоос гоолдож, 1:1-ийн харьцаатайгаар эхний үе өндөрлөсөн юм. Хоёрдугаар үе эхлээд удалгүй 48 дахь минутад Аргентиний Меркадо гоол хийж, багтаа тэргүүллийг авчирсан. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. 



57 дэх минутад Францын Павард алсын цохилтоос, 19 настай Килиан Мбаппэ 64, 68 дахь минутад тус тус гоолдож, тооны харьцааг холдуулав. 

Тоглолтын үндсэн цаг дуусч, шүүгчийн мэдлийн минут эхлэх үед Аргентиний Сергио Агуиро гоол оруулсан ч хэтэрхий оройтсон байлаа.  Ийнхүү тун өрсөлдөөнтэй, ширүүн тоглолтод Францийн баг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарав.
 


Өнгөрсөн шөнийн хоёр дахь тоглолт Португал болон Уругвайн шигшээ багуудын хооронд  болж, 2:1-ээр Урагвайчууд ялалт байгууллаа.



Тоглолтын долоо дахь минутад Луис Суарезийн дамжуулалтыг Эдинсон Кавани мөргөж гоол оруулснаар Урагвайчууд тэргүүлж эхэлсэн. Португалчууд эхний үед тоог тэнцүүлэх гэж хичээсэн боловч чадаагүй юм.

Хоёрдугаар үеийн 55 дахь минутад Португалын хамгаалсан Пэпэ булангаас ирсэн бөмбөгийг мөргөж, тооны харьцааг тэнцүүлсэн. Гэвч үүнээс ердөө долоон минутын дараа Уругвайн Эдинсон Кавани гоол оруулснаар, багтаа ялалт авчирлаа.
Ийнхүү Криштиан Роналдугаар ахлуулсан 2016 Европын аваргууд ДАШТ-ий аяллаа энд хүрээд өндөрлөв. Харин Уругвайн багийн хувьд шөвгийн наймд Францтай тоглоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 28