Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Сар шинийн баярын өдрүүдэд хилийн боомтууд амрах аж. Тодруулбал, Монгол-Хятадын хилийн автозамын боомтууд энэ сарын 7-11, Монгол-Оросын хилийн автозамын боомтууд 9-11-нд амрах юм байна. Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан болон төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомт олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар ажиллана. Мөн автозамын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллах юм байна.