8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Ч.Хүрэлбаатар улстөржсөн мэдээлэл хийсэн

2018-07-02 13:29:00

МАНАЙ БҮЛЭГ ГАНЦ Ч ХУУЛЬ БАТЛУУЛЖ ЧАДСАНГҮЙ 

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Улс орны эдийн засгийн өөрчлөлт байгаа ч гэсэн ард иргэдийн амьжиргааг өөрчлөх бодитой нэг ч зүйлийг хийж чадсангүй. Эрх зүйн хүрээнд төлөвлөгдсөн гол гол ажлуудаас бодлогын шинж чанартай, улс орны тогтолцоо эрх зүйн шинэчлэлттэй холбоотой төлөвлөгдсөн асуудлаар хаврын чуулган хэлэлцэж амжихгүй өнгөрлөө. Тодорхойлбол, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцүүлж амжаагүй. Мөн эдийн засгийн ач холбогдолтой хуулиуд нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль. Хамгийн гол нь эдгээр хуулиудыг хэлэлцэх боломж байсан ч гэсэн чуулганы завсраар нийгмийн халамжтай холбоотой хуулиуд маш их батлагдсан. Бид энэ хаврын чуулганд Ардчилсан намынхаа байр сууриас дүгнэлт хийсэн. Дүгнэлтийг гурван зүйлийн хүрээнд  харж байгаа. Нэгдүгээрт хууль эрх зүйн хүрээнд. Хоёрдугаарт нийгэм улс төрийн хүрээнд . Гуравдугаарт эдийн засгийн хүрээнд. Бид байр сууриа илэрхийлсэн хэд хэдэн хууль батлагдсан. Улсын их хурлын дэгийн тухай хууль, Улсын их хурлын тухай хууль. Ардчилсан намын бүлэг нэг удаа завсарлага авч Үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой хуулийн заалтуудыг хассан. Энэ нь зөв гэж үзэж байна. Гэхдээ УИХ-ыг хариуцлагажуулах тухай бүрэн утгаараа сайн тусгагдаагүй" гэлээ. 

ТАВАНТОЛГОЙГ ТӨСӨЛД ТҮҮХИЙ ЗҮЙЛ МАШ ИХ БИЙ 

Харин ТАВАНТОЛГОЙ төслийн талаар  “Тавантолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай Улсын их хурлын тогтоолыг их хурал аравхан хоногийн дотор хэлэлцсэн. Мэдээж тогтоолд түүхий юм маш их бий. “Тавантолгой”-г эдийн засгийн үр ашигтай ажиллуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэдэгт  санал нэгдсэн. Хэрэв бид Тавантолгойг нээлттэй компани болгоё гэж бодож байгаа бол толгой кампанийг нь иргэдийн мэдэлд хяналтад өгч нийт монголчууд баялгаасаа ашиг хүртдэг байх тэр заалт руу орох нь зөв юмаа гэдгийг бид ойлголцсон. Тухайн үед Эрх баригчид “Таван толгойн” асуудлыг “Эрдэнэс Монгол”-той хольж болохгүй гэж хамгийн сүүлийн өдөр ярилцсан. “Тавантолгой”-г нээлттэй болгож байгаа бол “Эрдэнэс толгойг”-оос ард иргэдэд ашиг өгөх хэрэгтэй. Бид Монголын баялгийг иргэнд нь эзэмшүүлэхийн төлөө зөвшилцөлд хүрнэ. Хэрэв зөвшилцөлд хүрч чадвал Монголын эдийн засаг 10 хувь өсөх, шинээр 5000 ажлын байр гарна. Мөн 4-1,2 тэрбум доллар улсын төсөвт орж ирнэ. Энэ бол ардын намын шинэ  амлалт юм. Эхний амлалтаа хэрэгжүүлээгүй боловч “Тавантолгой”- н талаарх амлалтын хэрэгжүүлэлтийг бид шалгана" гэлээ. 

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100 ХУВЬД ОЛГОХООР АЖИЛЛАНА

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ НЬ Монгол Улсын иргэн хуулийн этгээд засгийн газрын буруугаас хохирлоо барагдуулах газаргүй болох талаар хууль баталсан. Энэ хуулийн төслөө буцааж татаж авна гэж найдаж байна.  Энэ хаврын чуулганаар бас нэг төсөл орж ирсэн нь төрийн өмчийг 2016-2018 хувьчлах тогтоол орж ирсэн. Энэ хууль хөрөнгийн биржийг хувьчлах хямд агуулгатай хууль орж ирсэн болохоор хойшлуулсан. Засгийн газрын нэг том дутагдал бол алдаатай хуулийг оруулж ирээд буцаан татахгүй байгаа нь хувийн ашиг сонирхлоос хамаарч байж магадгүй.

Харин Хүүхдийн мөнгийг ирэх оноос бүх хүүхдэд өгөх талаар арга хэмжээ авна. Сая  хаврын чуулганы эцсээр гурван хуулийн төслийг буцаасан. Үүнд Захиргааны ерөнхий хууль, Онцгой албан татвараас чөлөөлөх хууль хулгайгаар орж ирж буй хууль. Өөрөөр хэлбэл онцгой албан татварыг нөхөн олгох тухай хууль, Ерөнхий боловсролын хүүхдүүдийн хоол боловсруулах тухай хуулийг Б.Ундармаа гишүүн оруулж ирсэн.   Жишээ нь, алслагдсан суманд хүүхдийн эрүүл ахуй гал тогоо, орчин стандарт, мэргэжлийн хяналт зэрэг олон асуудал байхад хүмүүст зөвхөн таалагдах гэж ийм хууль хурдан оруулж ирж болохгүй. Хамгийн сүүлд сангийн сайд Ч.Хүрэлбаатар өр дарсан мэдээлэл хийсэн. Бид энэ мэдээллийг хэтэрхий улс төржсөн мэдээлэл байна гэж харсан. Бондын өрийг засгийн газар 300 сая доллар сүүлд авсан бондын мөнгөөрөө төлсөн. Шинэ засгийн газар 1,4 тэрбум төгрөгийн зээл авсан. Нийгэмд ард түмний мөнгөөр төлж байгаа мэт буруу ойлголт төрүүлэх нь буруу” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
666
60terbumiin xereg s bayr saixanbileg nariig erguulen xori ed uvdvul tugai emnelegt xevten sullagddag ardiin xuuxdiig ysiini tsaital suulgadagaa boli tegsh erxtei baimaar baina
2018/07/02 27.123.212.132
Gegeenten
Ард түмэн али нам нь али засаг нь яаж ажиллаж байгааг мэдэж байгаа АН л энэ Улсаа элгээр нь хэвтүүлсэн нь яах арга үгүй үнэн . Сангийн сайд Ч. Хүрэлбаатар сайн ажиллаж байгаа. Хийж бүтээж чадаж байгаа
2018/07/02 150.129.143.145
Zochin
Та нарын маш өндөр хүүтэй авсан зээлийг хүү багатай зээлээр төлөө л биз өөр яаж төлөх байсан юм . Төлөхгүй дампууруулах байсан юм уу чи Улсаа дампууруулсан этгээдийн нэг Эрдэнэбатаа чиний идэж уусныг
2018/07/02 150.129.143.145
  • Recent
  • Most Read
  • Most Comment