8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Бөхбат: Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын талбайн ойролцоох замуудыг хэсэгчлэн хаана

2018-07-02 14:00:39

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болох гэж буйтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас хамтран мэдээлэл хийлээ. Тодруулбал, Энэ сарын 3-6-ны өдрүүдэд

Улаанбаатар хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал болох учраас маргаашнаас эхлэн гурван өдөр хотын төвийн зарим замыг хаах аж. 

Уг хуралд Ази номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны, 3000 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн албанаас төв зам дагуух хэсэгчилсэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах болсныг анхаарууллаа. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Маргаашнаас эхлэн энэ сарын 6-ныг хүртэл НҮБ-ын мандаттай Азийн сайд нарын бага хурал болох гэж байна. Энэхүү хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн платформ гэдгээрээ онцлогтой. Мөн энэ үеэр олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа” хэмээв.

Харин ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “ Энэхүү хурал бол АСЕМ-тэй дүйцэхүйц тийм үйл ажиллагаа болно.  Хурлын үеэр үүсэх ачааллыг бууруулах зорилгоор Замын  цагдаагийн газартай зөвшилцсөний дагуу Гэндэнгийн гудамж, Сүхбаатарын талбайн ойролцоох замуудыг хэсэгчлэн хаахаар болсон. Энэ үеэр иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээсээ татгалзахыг зөвлөж байна. Бидний зүгээс  ч удаан хугацаагаар зогсоогүй байх арга хэмжээг авч ажиллана. Тиймээс иргэдийгээ бидэнтэй хамтарч ажиллахыг уриалж байна.

Мөн энэ 3-4 хоногийн хугацаанд иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзахыг зөвлөж байна. Учир нь энэ өдрүүдэд замын хөдөлгөөн маш ачаалалтай байх нь тодорхой байна. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй иргэд ФМ 96.3, 88.8, 100.5, 100.1-г сайн сонсож байх хэрэгтэй. Эдгээр радио фм-үүдтэй бид хамтарч ажиллаж байгаа. Замын цагдаагийн албаны явуулын станц тогтмол мэдээлэл өгч байх юм" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment