8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бямбацогт: Хуралдаа суудаггүй гишүүдийг эгүүлэн татах тухай Үндсэн хуульд зааж өгөх ёстой

2018-07-02 14:56:00

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар өнөөдөр /2018.07.02/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага болоод өнөөдөр үүсээд байгаа улстөрийн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол Улс төрийн эрх мэдлийн хувиарлалтыг оновчтой болгох, засаглалын тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай болсон байна. 1992 онд Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш долоон Засгийн газар ажиллах ёстой гэвэл өнгөрсөн хугацаанд 17 Засгийн газар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл арван ЗГ хугацаанаасаа өмнө огцорч, солигдож энэ хэмжээгээр улстөржсөн байна. Дөрвөн жилдээ нэг удаа сонгуульддаг, улс орон даяараа хуваагдаж талцан улмаар аль нэг нам нь олонхи болж мөн л талцдаг. Улстөржилт нь үл ойлголцол, үл ойлголцол нь үзэн ядалт, өш хонзон болж байна. Эрх мэдлийг хувиарлалтыг оновчтой болгохгүй л бол үеийн үед л ийм болох юм байна гэдгийг харж байна. 2008-2012 онд МАН АН хамтран засгийн эрх барьж байхдаа харьцангуй бага улстөржиж, ажлаа хийж амласнаа биелүүлж байжээ. Үүнээс бусад хугацаанд биенээ огцруулдаг, улстөржиж биенээ үзэн яддаг байсаар ирлээ. Энэ нь эргээд төрийн бодлого тогтвортой, тодорхой байх зөрчимд сөргөөр нөлөөлж ирсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс бодлогогүй болчихсон. Бодлоготой болгоё, засч залруулъя гээд Монгол улсын тогвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Үндэсний хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Харамсалтай нь гарч ирсэн нам, Загийн газар нь хэрэгжүүлэхгүй байгаагаас Монгол Улс хөгжихгүй байна. Иймээс бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. 
УИХ-ын гишүүн хязгааргүй эрх мэдэлтэй, бүхнийг мэддэг, бүхнийг шийддэг гэж ярьдаг. УИХ-ын гишүүнийг ажлаа хийхгүй бол, хуралдаа суухгүй бол эгүүлэн татах Дэгийн тухай хуульд тусгаж өргөн барьсан ч Үндсэн хууль зөрчинө гээд саналыг маань хасчихлаа. Дээрээсээ дэгтэй, хуралдаа суудаггүй, ард түмнийг төлөөлөх үүргээ ухамсарлахгүй байгаа гишүүдийг эгүүлэн татах тухай Үндсэн хуульд зааж өгөх ёстой.  Монгол Улсын Ерөнхийлөгч нь УИХ-тайгаа зөрчилддөг, УИХ нь Загсийн газартайгаа толхилцдог, Засгийн газар нь шүүхтэйгээ эрх мэдлээ булаацалддаг болчихоод байна. Нуугаад байх шаардлагагүй. Бүгд мэдэж байгаа. Энэ нь Үндсэн хуультай холбоотой. Өөрөөр хэлбэл эрх мэдлийн хувиарлалтыг оновчтой болгох, засаглалын тогтолцоог сайжруулах шаардлагатай байгаа юм. Ерөнхийлөгч нь Үндэсний эв нэгдлийг илэрхийлж Үндсэн хуульд заасан бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлдэг байх, УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага юм бол хууль тогтоох үүргээ биелүүлдэг байх, гүйцэтгэх засаглалаа хэрхэн эрх мэдэлтэй болгож төрийн бодлогыг хэрэгжүүдэг болгох, шүүх засаглалаа хараат бусаар хэний ч нөлөөнд орохгүйгээр шударга үнэнээр шийдэж чаддаг байлгах гэх мэт асуудлыг шийдвэрлэхийг тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж буй юм" гэлээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
666
S bayar saixanbileg nariig butsaan xori yliini edluul ardiin xuuxed ysaa tsaital xorigddog ed uvchtei geed tusgai xangamjtai emnelegt xevtdeg yu ve mongolchuudaa darga nar ard tumniig doromjilj baina
2018/07/02 27.123.212.132
Зочин
Хүүе Бямбацогт оо? Хуралдаа суух суухгүй асуудал тийм том түвшинд очихгүй ээ. Монгол хүний язгуур эрх ашгийг тэнд хуульчилдаг юм. Олхиогүй гишүүдийн ирц төдийг УИХ-ын тухай хуулиар шийдээд яваач хө.
2018/07/02 66.181.183.39