8o
Улаанбаатар хот
mobile menu

Гар дээрээс худалдаа хийхийг хориглоно

2018-07-02 16:00:00

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг, нийт 610 цэгт зөвшөөрөл олгох юм байна. Тиймээс баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэхдээ хориглох зүйлсийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас танилцууллаа. Мөн хуушуур хийж зарах зөвшөөрлийг цөөрүүлэх аж. 

Үүнд: Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх, согтууруулах ундаа, тамхи худалдах мөн майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах, халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах, зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулахгүй байх, хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг, аюулгүй байдлын шаардлага хангаагүй газрын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
666
Ardiin xuuxduud ardiin bayraarni buu ylgavarla avilgachin s bayar saixanbileg nariig butsaan xorij ardiin bayraar ard tumniig yluul
2018/07/02 27.123.214.123
  • Recent
  • Most Read
  • Most Comment