8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Болд:Парламентын түүхэнд, монголчуудад хар өдөр тохиолоо. Хамгийн том баялагаа алдлаа

Сэтгүүлч Т.Хулан
2018-07-03 11:19:00

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа. 

- МАН ар нуруу руу хүйтэн ус цацлаа. 100 жилийн түүхтэй МАН-ыг ийм увайгүй үйлдэл гаргана гэж төсөөлсөнгүй -

 

-  Хаврын чуулганыг хугацаанд хэр үр дүнтэй ажилласан гэж дүгнэж байна вэ? 

-  Хаврын чуулганы нийт хугацааны 80 хувийг хэлэлцэх асуудалгүй, үр бүтээлгүй өнгөрөөсөн. Нэг ч бие даасан хууль батлалгүй байж байгаад чуулганы төгсгөл рүү хэдхэн хуулийг баталлаа. Тухайлбал, Бүртгэлийн багц хуулийг баталсан. Мөн зарим том хуулийн хэлэлцэх эсэхийг шийдсэн. Хамгийн харамсалтай нь энэ бүх хугацаанд гишүүдийн шаардсан болоннийгмийн зүгээс ирсэн олон асуудлыг хэлэлцэхгүй байж байснаа төгсгөлд нь ноцтой том асуудлуудыг бөөнд нь шуурхай хэлэлцээд явчихлаа. Тавантолгой, Иргэний нисэхийн хувь заяа, Төмөр замын бодлого гэх мэт чухал асуудлуудыг бөөнд нь яаруу, сандруу хэлэлцлээ. Харин С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгтэй холбоотой асуудлаар гарах шийдвэрүүд орхигдоод үлдлээ. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн асуудлуудыг шалгах ажлын хэсгүүдийг УИХ-аас шахаж ажиллуулах ёстой байсан. Гэтэл дүгнэлтээ гаргаж чадсангүй. 

- Хаврын чуулганы төгсгөлд Тавантолгойн төслийг баталлаа. Та энэ төсөлтэй танилцахад хэр сайн төсөл шиг санагдав?

- Уг асуудлыг шуурхай зарчмаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Уг төсөлд тодорхой нэг ч зүйл алга. Хаана, ямар зарчмаар, ямар үнэлгээгээр яаж гаргах гэх мэт олон асуудал бүрхэг байна. Гадны  хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилна гэх шийдвэрийг батлууллаа. Үндсэндээ том ордын хувь заяаг шийдчихлээ. Нөгөөтэйгүүр тус ордыг  хянадаг толгой компанид нь ард түмний хяналтыг оруулъя гэсэн саналыг манай намын бүлэг гаргасан ч дэмжигдсэнгүй. Тэгэхгүй бол Тавантолгойг Засгийн газраас хувьчилж байна. Мөн Засгийн газар өөрөө хянаж байна. Өнөөдөр “60 тэрбум” гэх авлигын сүлжээнд нэр холбогдсон хүмүүс уг ажлыг хийж байгаа. Тэгэхээр Тавантолгойг тавиад туучих аюул бий болж байна. Нэг жилийн настай Засгийн газрын хийдэг ажил энэ биш. Ард түмэн бол нэг жилийн хугацаанд өөрчлөгдөхгүй. Тэгэхээр ард түмний хяналтад байж байх ёстой юм.

“60 тэрбум”-ын гэх бичлэгт Тавантолгойг гадаадад мөнгө угаах зарчмаар шийдвэрлэнэ. Энэ талаар сүүлд тусдаа ярилцъя гэж яригдсан байдаг. Тэгэхээр энэ бичлэг дээрх яриа нь хэрэгжиж байна уу гэх хардлага хүмүүст төрөөд байх шиг байна. Олон зүйлийг бодогдуулж байна. 

- АН-ын бүлэг Тавантолгойн асуудлаар ажлын хоёр хоногийн завсарлага авсан. Гэтэл завсарлагаа цуцлаад уг асуудлыг хэлэлцүүлэхээр болсон. Танай намын бүлэг эрх баригчидтай Тавантолгойн асуудлаар ямар тохироо хийсэн юм бэ? 

-  Энэ төсөл явах ёстой. Гэхдээ үр ашиг нь ард түмэнд очих ёстой. Эд нар Тавантолгойн 30 хувийг гадаадад борлуулна гэх асуудлыг оруулж ирсэн.Бид үүнийг нь эсэргүүцсэн. Тооцоо, судалгаагүй гэнэт энэ асуудлыг оруулж ирсэн нь Тавантолгойг тавьж туухад хүргэнэ. Хэрвээ энэ ажил үнэхээр ашигтай байгаад мөнгө олох юм бол үр ашиг нь ард түмэнд тусах ёстой. Тийм учраас уг асуудалд ард түмний хяналтыг оруулъя гэх саналыг бид гаргасан. Засгийн газраас ийм шаардлагыг хүссэн. Миний хувьд ард түмний мэдэлд 51 хувийг оруулъя гэх саналыг гаргасан. Харин манайхан 50 хувь арай л бүтэхгүй байх гэсэн. Манай намын бүлгээс 49 хувьд нь ард түмний хяналтыг оруулъя гэсэн юм. Ингээд МАН болон манай талынхан ярилцаад 34 хувь дээр тохирсон. МАН-ынхан “Танай саналыг судлаад тогтоолдоо оруулж ирье” гэж хэлж тохирсон юм. 

- Бид дахин хэзээ ч энэ нам, Засгийн газар, бүлэгтэй ийм тохироонд орохгүй. Учир нь тэд тэртээ, тэргүй хулхидана- 

- Гэтэл МАН тохирооноосоо буцсан байна. Ингээд танай намын бүлэг завсарлагаа үргэлжүүлэх гэтэл УИХ-ын дарга завсарлага авах хүсэлтийг тань хүлээж авсангүй. Та бүхэн УИХ-ын даргад байдаг тэр эрх мэдлийг тооцоолж үзсэнгүй юу? 

-Тохирооноосоо буцаж байгаа нь улстөрд хамгийн соёлгүй үйлдэл юм. Хаа, хамаагүй өмч хувьчлал ярьж байснаа асуудлыг ингэж шийдэж байна. Ард түмэн баялагтаа эзэн байх, үр ашгийг нь хүртэх  бодлогыг мушгин гуйвуулж тохирсноосоо буцаж байна. Ард түмнийг хууран мэхэлж байна. Бид дахин хэзээ ч энэ нам, Засгийн газар, бүлэгтэй ийм тохироонд орохгүй. Учир нь тэд тэртээ, тэргүй хулхидана. Тэд маргааш уулзахгүй юм шиг авирлаж байна. Энэ бол улс төрийн хувьд хамгийн бүдүүлэг, явуургүй, явцгүй, атгаг, сэжиг хүрмээр, аймшигтай араншин. МАН сөнөсөн нам гэдгээ харууллаа. Сонгуулийн амлалтаасаа буцаж байгаа шиг төр барилцаж буй намын бүлэгтэйгээ соёлгүй харьцаж буйн жишээ. Тэд сөрөг хүчнийхээ нуруу нь хүйтэн ус цацдаг увайгүй арчаагүй нам гэдгийг нь та бүхэн харсан байх аа. 

- Тавантолгойн төсөл ард түмэнд ашиггүй болж байгаа юм байна гэж таны ярианаас дүгнэлээ. Ер нь энэ төсөл амжилттай хэрэгжижи чадах уу.  Таньд хэр итгэл үнэмшил байна? 

- Эд нар хулгайлж байна. Ард түмэн тэд нарт олон зүйлээ хулгайлууллаа. Тавантолгой маш том эргэлзээтэй боллоо. Эд нарын идсэн, устгасан, сүйтгэсэн, гадныханд найр тавьсан олон орд газар байна. Тэр бүрийг ард түмэн тэвчсэн. Тавантолгой бол дэлхийн хэмжээний том орд. Монголын ард түмний ирээдүйг шийдэх, иргэн бүрийн амьдралыг тэтгэх энэ ордыг ажиллуулахгүй 20 жил гацаачихаад өнөөдөр хулгайн замаар гартаа оруулах гэж байна. Авлигач түшмэлүүдтэй хамтраад тонгорно. Эрдэнэт ийм л замаар явж байгаа. Эрдэнэтийн 49 хувь хувьд байгаа хэдий ч энэ тал нь бүх асуудлыг  шийдэж байна. Арга зам нь адилхан байгаа биз дээ. Одоо эд нар “Төрөө бодож байна” гэх сайхан зүйлийг яриад байна. Ийм байж боломгүй улс төрийн бохир технологи өнөөдөр хийгдлээ. Ард түмэн өмчийнхөө хувьсгалыг хийх байх аа. Иргэдээс хэн ч асуугаагүй. 65 гишүүнээс бүрдсэн боссон  Засгийн газар Монголын зуун жилээр үнэлэгдэх ордыг дуртай лангууны цонхоороо зарж болохгүй биз дээ. 

- АН уг асуудлаар цаашид ямар нэгэн арга хэмжээ авах уу? 

-Бид цаашид хэрхэхээ ярилцана. Талбайд суулт зарладаг юм уу яах ёстой юм. Эд нар ард түмнийг наадаж байх хооронд бүх ажлаа амжуулна. Энэ орд аль хэдийн эзэнтэй болчихсон. Тэгээд л ачаад аваад явчихна. Хуулийн байгууллагуудаа худалдаад авчихна. Тэгэхээр хуулийн байгууллагууд нь хууль мөрдүүлэхгүй. Албан тушаалтнууд нь алхам тутамдаа Тавантолгойн шийдвэрийг нь зөвшөөрөөд явчихна. Монголын ард түмэн Тавантолгойгоос албан ёсоор арчигдаж байна. Тиймээс бид Тавантолгойг ард түмний мэдэлд өгье гэж байсан юм.

Парламентын түүхэнд Монголын ард түмэнд хар өдөр тохиолоо. Хамгийн том баялагаа алдлаа. Тусгаар тогтнолоо баталгаажуулах агаарын тээврийнхээ бие даасан байдлыг алдлаа. Хор уршиг нь ирээдүйд гарна. 100 жилийн түүхтэй МАН-ыг ийм увайгүй загнана гэж бодсонгүй. 

-Намрын чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар МАН-ын бүлгийн зарим гишүүд төлөвлөж байгаа. Түүнийг нь АН-ын бүлгийн гишүүд дэмжиж байгаа гэх яриа гарсан байна. Энэ үнэн үү? 

- Ийм яриа байнга л гарч байдаг. Үнэхээр буруу зүйл хийвэл хариуцлага тооцно шүү дээ. 

- Тавантолгойгоор гаргасан шийдвэр Засгийн газрыг нь огцруулах үндэслэл болох уу? 

- Хэн ч мэдэгдэхгүй нөхдөд Тавантолгойг өгчихвөл хариуцлага тооцно шүү дээ. Өмнө нь гурван сайд 800 тэрбум төгрөг хувааж авсан гэх үндэслэлээр огцроо биз дээ. Түүнээс биш улстөрийн явган шуналаар бие биенээ унагаж  болохгүй шүү дээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ төрийн толгойнд бга улс яаасан ханаж цаддаггүй муухай улс вэ. Улс орон, ард иргэдээ одоо нэг бодмоор юм.
2018/07/07 202.9.44.65
лу хужаа
Монголд 90 оноос эхэлж хар дарсан зүүд шиг өдрүүд маш их үргэлжилсээр бна даа.манантай бгаа цагт энэ хар өдөр үргэлжилсээр.түүний нэг хэсэг лу хужаа чи мөн биз.
2018/07/06 139.5.216.104
zovhin
MAH iin ter lalarin Sumyabazar nerig shuux nartai odor irj xorongin xuraaj shorond suulgax odor udaxgui aisui.
2018/07/04 103.212.116.130
taval tolgoig zaraa
surtei shdee. hudulgun geheer gaslaad unah yum. uur ni yu ch noogdoogui bolood l hutsaj bna
2018/07/04 76.64.224.192
эбола
монгол улсыг амидаар нь хүнтэи эд баялагтаи нь дэлхиид булшилсан хүмүүс бол шуналтаи манангын та нар шүү
2018/07/03 202.179.24.241
Миигаа
Та нарт МАНАН-д ард түмний нэр барих эрх даанч байхгүй дээ одоо нэг их гоншигносон хүмүүс л байх юм.
2018/07/03 66.181.160.46
sanaa
ajil hiij bgaa negnee demjihgui ingej heden jil saatuulah be dee, odoo ard tumnee bodmoor um daA TA NAR
2018/07/03 103.57.95.103
bi
юу гээд л худлаа гаслаад байнаа? АН ард түмнээ яаж л хуурдаг билээ дэ, хаа байна тэр баттулгын банкны өр тэглэх, оюунгэрэл та 2 ын яармагын дэнжийг жирийн иргэдэд хувааж өгөх?
2018/07/03 119.40.103.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment