8o
Улаанбаатар хот
mobile menu

Азийн сайд нарын бага хурал зөвлөлдөх уулзалтаар эхэлж байна

2018-07-03 11:56:35

Манай оронд зохион байгуулж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын Бага хурлын үйл ажиллагаа “Туушин” зочид буудалд оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтуудаар эхэллээ.

Олон улсын хуралд ирсэн орон орны төлөөлөгчид хувийн хэвшлийн, Азийн шинжлэх ухаан, технологийн академийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, иргэний нийгмийн, жендерийн зэрэг салбар салбарын асуудлаар оролцогч талуудын зөвлөлдөх болон хэсэгчилсэн уулзалтууд болж Бага хурлын нэгдсэн хуралдаан болон үйл ажиллагаанд салбар салбарын оролцоо, хувь нэмэр ямар байхыг ярилцаж байна.

Зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулагч Монголын талын төлөөлөгч С.Цэнд-Аюушийн хэлснээр “Гамшгийн эрсдлийг бууруулахад хүүхэд залуучуудын оролцоо”, “Гамшгийн эсрэг “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил, “Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө” “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгийг батлан гаргахад тусгах үйл ажиллагааны чиглэл санал дүгнэлт, гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хангах, гамшгийн эрсдлийг бууруулахад салбаруудын оролцоо чухал гэдгийг тус тус ярилцаж байна гэв.

Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын II Бага хурлын албан ёсны үйл ажиллагаа өнөөдөр 16.00 цагт Төрийн ордонд нэгдсэн хуралдаанаар эхэлж Шангри-Ла” зочид буудалд салбар хуралдаануудаар 3 өдөр үргэлжилж гамшгийн эсрэг Азийн улс орнууд цаашид хамтран ажиллах тухай “Улаанбаатарын тунхаглал” гарснаар өндөрлөх юм. “Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриан дор зохион байгуулж буй тус хуралд оролцохоор Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөөс гадна олон улс, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллага болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид зэрэг 3000 гаруй зочид төлөөлөгч ирээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment