8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сарангэрэл: Эмч нарыг ажил хаяхгүй гэдэгт итгэж байна

2018-07-03 14:35:12

Эмч, эмнэлгийн ажилтнууд энэ сарын 5-аас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудлаар салбарын сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлээс тодрууллаа. 


-Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаяна гэж мэдэгдсэн. Яамнаас энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ. Та  эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзсан уу?

-Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яаманд эмнэлгийн ажилтан, эмч нар ажил хаях тухай мэдэгдлээ албан ёсоор өгөөгүй байна. Цалин мөнгөө нэмэгдүүлэх, ажил хөдөлмөрөө бодитоор үнэлүүлэх шаардлагыг Эрүүл мэндийн яам дэмжиж байгаа. Үнэхээр манай эрүүл мэндийн салбарын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, түүнийг үнэлэх үнэлэмж дүйцэхгүй байна. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам ажлын ачаалалд нийцсэн журмыг боловсруулаад дууссан. Цалин мөнгө нэмэгдүүлэх тухай асуудал цаг хугацааны асуудал. Энэ сард ОУВС-ын төлөөлөгчид Монголд ирнэ. Энэ үеэр Сангийн сайд цалин нэмэгдүүлэх болон, хүүхдийн мөнгөний асуудлаар гэрээ хэлэлцээрт орно. Үүний үр дүнд аравдугаар сард цалин нэмэх нөхцөл бүрдэнэ гэж хүлээж байна. Боломж нь байсаар байтал цалин нэмэхгүй, эрүүл мэндийн салбарынхны тавьж байгаа асуудлыг үл тоомсорлож байгаа хандлага Эрүүл мэндийн яамны төвшинд ч Засгийн газрын төвшинд ч байхгүй. Өнөөдөр улс орны эрүүл эдийн засгийн бодит нөхцөл боломж ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Гадаад өрөө төлөхгүй бол эдийн засгийн тусгаар тогтнолын асуудалд хүндрэл учрах нөхцөл үүснэ. Гэхдээ эрүүл мэндийн салбарынхны ахуй амьдрал, өр зээлтэй байгаа байдлыг орхиж болохгүй. Үүнийг шийдэх ёстой гэсэн чиглэлд ажиллаж байгаа. Үр дүн нь аравдугаар сард гарна.

-Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаяна гэхэд удирдлагынх нь зүгээс дарамт ирж байна гэсэн мэдээлэл гараад байгаа?

-Ер нь тангараг өргөсөн эмч нар эрүүл мэндийн салбарынхан ажил хаях тухай ойлголт байхгүй. Энэ бол ёс зүйн талаасаа боломжгүй. Тийм ч учраас эмч, эмнэлгүүд Эрүүл мэндийн яаманд ажил хаях тухайгаа албан ёсоор мэдэгдэхгүй байна гэж ойлгож байгаа. Гэхдээ цалин нэмэх асуудлыг шийдвэрлэхгүй орхино гэсэн үг биш. Энэ чиглэлд манай яамны зүгээс өөрөөс шалтгаалах бодитой ажлыг хийж байгаа. Сангийн сайдын 47 дугаар тушаал гарсан. Энэ нь эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан нэмэлт орлогынхоо төвшинд нийгмийн асуудал цалин урамшууллаа нэмэгдүүлээд явах эрхийг төсвийг захиран зарцуулагч нарт өгсөн. Түүнээс гадна амралтын өдрүүдэд аж ахуйн нэгжүүдэд гэрээ хийж урьдчилан сэргийлэх үзлэг явуулах, үүнээсээ олсон орлогоо дотооддоо зарцуулах эрхийг өгсөн. Дээр нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагаа эхэлсэн. Үүнд нэг оношлогоо 2800 төгрөгөөр үнэлэгдэж байсан бол 3500 төгрөг болгож шинжилгээ бүрт 700 төгрөг нэмж эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг нэмж өгсөн. Энэ мэт бидэнд албан ёсоор цалин нэмэгдтэл эрүүл мэндийн салбар дотоод бүх нөөц бололцоогоо ашиглаж цалинг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа. Тангараг өргөсөн эмч нар хүний эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй хүмүүс хүн ардынхаа эрүүл мэндийн байдлыг үл харгалзан ажил хаях, үүнээс үүдэж хүний эрүүл мэнд амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдлыг үүсгэхгүй гэдэгт итгэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
emch
chi ooroo uhdel bolohooroo mednee tatavariin mongoor ta nar zugaalj baihad bid yah um ajil hayna shuu bid bugdeeree emch suvilagch nar chin
2018/07/05 43.228.131.90
Хазаа
Ажил храялтаас болж хүн үхвэл л манай төр засаг нэг ухаан орж магадгүй ,түүнээс нааш та нарын цалинг нэмнэ гэж гонж,горьдосны гарз шүү
2018/07/03 66.181.160.91
Хазаа
Ажилчдынхаа цалинг нэмүүлж чадахгүй байж бас эмч нарыг ажил хаяхгүй гэдэгт итгэнэ гэж мөн хуцаж байнааа, Харин бүр олноороо ажил хаяг, Манайхан хүн үхэхээр л нэг ухаан ордог юм , Ажил хаялтаас болж хү
2018/07/03 66.181.160.91
Гэрэлээ
Одоо байгууллагууд , яамд ЛАМтай бол, Улсыг НАМ биш ЛАМ удирдаг Тэгвэл хүмүүс ламын үгэнд намаас илүү итгэнэ шүү
2018/07/03 66.181.160.91
Сараа
Сарангэрэл сайдаа ,шприц барьж хүнд тариа хийж үзээгүй байж ЭМ-н сайд болж байдаг мөн дүнхүүрчихсэн толгой юмаа , МАН яахав их мөнгө өгсөн хүнийг сайд болгодог юм чинь чи лав 100 сая өгсөн биз
2018/07/03 66.181.160.91
Xutsaa avgai
Balai avgai mini Mongoloos zail!!! Avligalaar darga bolgson luivrchidtaigaa zail.., cham shig zuragchin avgai eruul mendiin salbariig meddgui yum !! Xol ochij xutsaaa..,Ajil xayax ni zuv!!
2018/07/03 64.119.26.200
zochin
энэ тэнэг чавганц нүүр аиаа дарвайтал татуулчаал аальгүтээл зөнөгөө мэдэхгүй үг мүг ярихдаа маяглаал өөрийгөө их юманд бодсон зүгээр л нэг сэтгүүлч азаар сонгогдсон шүү дээ намдаа талөрхаж явах нь дэ
2018/07/03 27.123.214.114
Зочин
Хуцаваа. Та нарынсайд гэж юу вэ. Эмч ыг та удирдах уу
2018/07/03 66.181.180.64
Сарангэрэлд
та нар итгэл даасан уу. Эхлээд өөрсдийгөө хичээ
2018/07/03 124.158.113.11
Emch
Bi l lav turxiraad baigaa tsooxon xymyysiin ygend orj ajilaa xayahgyi,Bi ix mongo olj bayn bolox gej ene mergejiliig songoogyi,
2018/07/03 202.21.106.128
Zochin
Setgegdel bichej bgaa dongia malnuud mini ajillaad bgaa niharagdaad bhad soliorood bhiin. Nudee neegeech.
2018/07/03 27.123.212.132
иргэн
Хүн ардын эрүүл мэндийн төлөө ажилана гэж тангараг өргөсөн түүнээс аиьдралд хүрэхгүй цалинтай ч зүтгэнэ гээгүй байх.Манай эмч нар эмчийнхээ үүргийг сайн биелүүлж байгаа_Ес зүй ярих гэж байгаа бол сай
2018/07/03 122.201.31.7
hahahaha
vheech ene shulam hulgaich emee
2018/07/03 77.136.84.213
zochin
Ene abgai telebizde och yun said be
2018/07/03 66.181.178.156
  • Recent
  • Most Read
  • Most Comment