8o
Улаанбаатар хот
mobile menu

ДАХИН ХОЁР ХҮҮХДИЙН АМЬ...

2018-07-04 10:29:00

Сүүлийн өдрүүдэд томчууд, эцэг эхчүүдийн хайхарамжгүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд амь эрсдэх, эрүүл мэндээрээ хохирох хэрэг их гаргах боллоо. Бяцхан үрс юунд буруутай гэж ингэж хохирно вэ. Өдөр бүр хүүхэд хохирсон аймшигт хэргүүд гарсаар байхад төр засгаас тэднийг хамгаалах тусгай бодлого ч үгүй сууж байна. 

Өнгөрсөн сард бяцхан хүү хөл бөмбөгийн хаалганд даруулж бас нэгэн хүү тоглож яваал тогонд цохиулж өөр хөөрхөн охин, хүү эцэг, эхээсээ төөрч нас барсан. Мөн Баянхонгор аймагт төрийн албан хаагч таван настай охиныг хүчиндэхийг завдсан гээд сэтгэл өвтгөм хэргүүд гарсан. Энэ бол олонд ил болсон хэрэг. Харин шинэ сар гарав уу үгүй юу мөн л хөөрхий үрсийг гэмтээсэн, хохироосон хэргүүд гарч эхэллээ. 


Энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт 22.00 цагийн үед Бэлхийн зам, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч 13 настай эрэгтэй, долоон настай эмэгтэй  хоёр хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Нас барсан хүүхдүүд төрсөн ах дүүс байжээ. Хүүхдүүд зайрмаг авахаар гараад ийнхүү осолд өртсөн байна.  Дүү нь газар дээрээ нас барсан бол ах нь түргэний машинд эмнэлэг рүү явах замдаа амьсгал хураажээ. Осол гаргасан жолоочийн хувьд 23 настай. Тэрбээр  мэдүүлэгтээ “Өчигдөр орой тоосгоны эцсээс дамбын эцэс рүү найзынхаа хамт явж байсан. Тухайн үед зам дээр  гэнэт хоёр хүүхэд гүйгээд гараад ирсэн.Тэгээд осол гарсан. Машинаасаа буугаад хүүхдүүдэд хиймэл амьсгаа хийх гэж оролдсон” гэжээ. Жолоочийн хувьд осол гардаг орой 70-80 км цагийн хурдтай явж байсан бөгөөд согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан байна.  Тэгэхээр уг жолооч нь "Хороолол дотор 60 км цагийн дээд хурдтай явна" гэх дүрмийг зөрчсөн байна. 

Угтаа бол аюулгүй байдал, болгоомжлох үүднээс хороолол дотор 60 км цагаас ч бага хурдтай явах нь зүйтэй юм. 

ТОМЧУУД МИНЬ НҮДЭЭ НЭЭГЭЭЧ. Жолооч нар ОЙР ХАВЬД ТАНЬ ХҮҮХЭД ХАРАГДВАЛ ХУРДАА ХАСЧ СУРААЧ. Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо машины уралдаанд оролцож буй мэт хурдалдаг. Мөн гарцан дээр явган зорчигчдод зам тавьж өгөх нь бүү хэл дайрах шахам өнгөрдөг. Энэ мэт бүдүүлэг авираа өөрчилж дүрмийн дагуу соёлтойгоор замын хөдөлгөөнд оролцвол хэн, хэн нь хохирохгүй үлдэж болно. 

Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих анхаарал, сэрэмжээ дээшлүүлж үргэлж тэднийгээ хамгаалах хэрэгтэй гэдгийг эдгээр харамсалтай хэргүүд харуулж байна. Арав хүртэлх насны хүүхдийг бие даан болон насанд хүрээгүй харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулдаг. 


Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн нутагт  Pruis маркийн автомашины жолооч нь  гарцтай газраар  зам хөндлөн гарч явсан  нэг нас арван сартай хүүхдийг, ээжийн нь  хамт мөргөж гэмтээжээ. Тэргэнд сууж явсан хүүхдийн бие хүнд байгаа аж. Тухайн үед жолооч согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан  гэнэ.


Манай улс Хүүхэд хамгаалах хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гэх мэт олон хуультай. Гэвч хэн ч энэ хуулийг дагаж мөрддөггүй. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй юм. Өнгөрсөн жил хүүхэд хамгаалах чиглэлээр тавантэрбум төгрөгийг төсөвт суулгасан гэдэг. Гэтэл энэ мөнгө хүүхэд хамгаалах ажилд зарцуулагдаж чадаж байна уу гэдэгт албаны хүмүүс хариулт өгөх ёстой юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
САНАА
СЭТГҮҮЛЧИД ЮУ ХУЦААД БГАА ЮМ БЭ? 14нХҮҮХЭДЭЭ ДЭЛГҮҮР ЯВУУЛАХГҮЙ ЯАХАВ ДЭЭ АЛСАН ЖОЛООЧИЙГ БУРУУТГАХГҮЙ 14н ХҮҮХЭД БҮР ГЭРИЙНХЭЭ БҮХ АЖДЫГ ҮҮРЧ ЯВАА МОНГОЛЫН ҮНЭН НҮҮР ШҮҮДЭЭ
2018/07/04 150.129.140.159
Setgvvlch mindee
Horoolol dotor 60-tai ywna gj ymar dvrem bnaa setgvvlchee.ta bol horoolol dotor iim ih hurdtai ywdagiin bnlda.bvh hvniig dairahnee
2018/07/04 66.181.161.36
  • Recent
  • Most Read
  • Most Comment