Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, 22 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Цаатан иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай зэрэг асуудал багтжээ.
Мөн Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай, Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүрэг шилжүүлэх тухай болон Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
ЗГХЭГ-ын дарга болон Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн тайланг өнөөдрийн хурлаар сонсох юм.