Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долдугаар сарын 9,10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэхийг хэлэлцсэн ч Засгийн газрын хуралдаанаар дэмжээгүй байна. Амрах нь хувийн хэвшилд халтай, Засгийн газар, төрийн захиргааны байгууллагууд наадмын өмнөх өдрүүдэд хариуцлага өндөртэй ажиллах ёстой гэж үзжээ.




