8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банк малчны зээлийн хүүгээ буурууллаа

2016-02-08 13:51:00

Өнгөрсөн тав дахь өдөр малчны зээлийн хүүг 18 хувь болгон бууруулах ёслолын ажиллагаа Төрийн банкинд болж, Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн банкны захирал Б.Баттүвшин нар гарын үсэг зурсан. Өнөөдрийн байдлаар Монгол банкны мэдээгээр 120,0 мянган малчин өрх Хаан болон Төрийн банкинд нийт 222,7 тэрбум төгрөгийн 26,5-29,5 хувийн хүүтэй зээлтэй байгаа юм. Энэ байдлыг сайжруулахаар малчны зээлийн хүүг жилийн 18 болгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Арилжааны банкуудаас Төрийн банк малчны зээлийн хүүгээ бууруулсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл