8o
Улаанбаатар хот
mobile menu

Нөхөн сонгуульд МАН ялалт байгуулжээ

2018-07-04 14:00:45

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу өнгөрсөн зургадугаар сарын 24, 30-ний өдрүүдэд 11 аймгийн 30 суманд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-ын нөхөн болон дахин сонгууль болж өндөрлөсөн. Аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нийт 90 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Үүний дийлэнх олонхи буюу 80-аас дээш хувьд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн нэр дэвшигчид ялалт байгуулжээ.

Тодруулбал, нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 30 мандатын төлөө 60 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аймгийн ИТХ-д МАН-ын хоёр нэр дэвшигч, сумын ИТХ-д МАН-аас 21 нэр дэвшигч, АН-аас 9 нэр дэвшигч олонхийн санал авч тус, тус ялалт байгуулсан байна.

Харин дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас 16 нэр дэвшигч, АН-аас хоёр нэр дэвшигч, МАХН-аас нэг нэр дэвшигч олонхийн санал авч тухайн шатны ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдоод байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дойдон
Илжиг модон хударгандаа дуртай гэдэг ,,нохой чихээ огтолсон хүнд янаг гэдэг шиг, амьдралд нь гай болоод л байхад МАН-д санал өгөөд байх, ёстой үхэр монгол гэж биднийг л хэлдэг байх даа,
2018/07/05 66.181.160.34
zochin
Erunhiiluhchuu MAN-s songood buren hariutslagiin uuruuleh baisan yum daa odoo yaay gehev gatsaand suuj baihaas
2018/07/05 64.119.20.6
zochin
Zuv zuv MAN mandtugai
2018/07/05 66.181.179.164
Иргэн
Монголын ард түмэн бидний авралын од нь МАН гэдгийг мартдаггүй юмаа???...
2018/07/04 66.181.167.75