8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Энхсайхан: Д.Эрдэнэбилэг та нутаг усыг минь тайван орхи. Тэгэж чадвал 100 хонь бэлэглэе

2018-07-04 15:20:00

 “Загийн голоо аварья” ТББ-ын тэргүүн Л.Энхсайхан “Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг нь Баянхонгор аймгийн Заг сумын “Эх булаг” хэмээх газарт алт олборлохын тулд  нутгийн иргэдэд 100 сая төгрөг амлан, газар нутгаа худалдахыг ятгаж байна” хэмээн өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэв.

Тэрбээр, “Д.Эрдэнэбилэгийн 99 хувийн хувьцаа эзэмшдэг “Централ Эшиа Майнинг” ХХК Заг сумын Баянбулаг багийн иргэдэд мөнгө өгнө хэмээн 27 дахь удаагаа амласан. Бид 6кг алтны үнээр төрсөн нутгаа худалдахгүй гэдгээ мэдэгдэж байна. Харин Д.Эрдэнэбилэг танд малчин бид 100 хонь бэлэглэе, наад үйл ажиллагаагаа зогсоо. Хэрэв алт олборлохыг завдвал тэмцлийн хэлбэр улам ширүүснэ гэдгийг анхааруулж байна. Д.Эрдэнэбилэг нь манай нутгийн уугуул хүн байна лээ. Тиймээс нутгаа битгий ухаач ээ, уул усаа хайрлаач ээ, өвөг дээдсийнхээ булш, бунхан, хиргэсүүр орсон газрыг тайван орхиоч ээ гэж гуймаар байна” гэв.

“Ардын заргын товчоо”, “Загийн голоо аваръя”, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ хамтран зохион байгуулж буй уг хурлын үеэр “Централ Эшиа Майнинг” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын шийдвэрээр 411 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, алт олборлохын тулд нутгийн иргэдэд удаа дараа заналхийлж байна. Энэ асуудлаар Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Уул уурхай, хүнд үйлдвэр, БОАЖЯ-нд хэд хэдэн удаа хандсан ч өөрчлөлт гарсангүй. “Эх булаг”-т орших Загийн гол нь Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан сумдын хүн малыг ундаалахаас гадна говийн ганц нуур болох Бөөнцагаан нуурыг тэтгэдэг. Нутгийн иргэд бидэнд уух ус, үр ач нартаа үлдээх үзэсгэлэнт нутаг минь хэрэгтэй болохоос алт огтхон ч хэрэггүй гэж “Ардын заргын товчоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга С.Зоригтбаатар хэллээ.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
тэрбумын үнэтэй толгой
Уул уурхайн салбарыг хааж тэр их шуналын тулам болсон нэрнээс цаашгүй эрдэнэбилэг гэгч ямар зүс царайтай новш бна.энэ этгээдын толгойг талбай дээр шонд өлгөж үзүүл.
2018/07/07 103.212.116.145
Зочин
Энэ Эрдэнэбилэг гэж ямар янзын шуналын тулам байна аа хэдэн кг алтыг нь тэврүүлж байгаад буудчихаач тэр алтаа аваад тамдаа очиг
2018/07/05 103.212.116.167
МГЛ
Шантаачингууд төр эд нарыг хуулиар зохицуулж чадахгүй бол монгол нэг мөсөн уул уурхай гэдэг салбаргүй болвол таарна
2018/07/05 202.9.42.7
  • Recent
  • Most Read
  • Most Comment