8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Бат-Эрдэнэ: Дарханы замыг өргөн болгоно

2018-07-04 16:46:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн зарим чиг  үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсаар дамжин өнгөрөх мөн түр хугацаагаар манай улс руу орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд С, B, D карне дэвтэр болон бусад бичиг баримт олгодог ажлыг Монголын автомашин, мотоциклийн спортын холбоонд шилжүүлэхээр болжээ.  Энэ талаар Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

-Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэхдээ ямар шаардлагыг тавьсан вэ?

-Олон улсын  тээврийн байгууллагад  бүртгэлтэй, олон нийтийн байгууллага байх ёстой. Ингэснээр олон улсын хэмжээнд тээврийн байгууллагууд хамтарч ажиллан  нэг чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг. “Монголын автомашин, мотоциклийн  спортын холбоо” олон улсын байгууллагад  бүртгэлтэй учир энэхүү байгууллагыг сонгон шалгаруулсан.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан Улаанбаатарын замыг шинэчлэнэ гэсэн мэдээлэл байгаа. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

-Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг УИХ-аар батлагдсан. Энэ санхүүжилтээр Улаанбаатар, Сэлэнгэ чиглэлийн авто замын шинэчлэнэ. Улаанбаатар, Дархан чиглэлийн авто замд даацын бэхжүүлэлт болон суурийг нь шинэчлэнэ, өргөн болгоно. Намар эсвэл ирэх хавраас автозамын ажил нь эхэлнэ.

-МИАТ-ын нислэг зорчигч  багатай,  зарим тохиолдолд хоосон нисч байна гэсэн мэдээлэл сошиал орчинд гарч байна. Энэ тал дээр салбарын сайдын хувьд хариулт өгнө үү?

-Монгол Улс шатахуунаа гаднаас авдаг. “МИАТ” компани хэмнэлттэй ажиллах үүднээс зарим тохиолдолд шатахуунаа тээвэрлэх, мөн ачаа ихтэй үед онгоцны ачаалал нэмэгдэх учир цөөхөн зоригч авах нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл онгоцны ачаалалтай уялдаж зорчигчдын тоогоо тооцдог.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ммм
АПУ Батхүү хүчтэй байнаа сайдын зөвлөх нь Батхүүгийн хүн учир сонгон шалгаруулалтад эргэлзэх зүйл алга
2018/07/05 103.111.68.3