8o
Улаанбаатар хот
mobile menu

Ах нарын дайн буюу "60 тэрбум"-ын асуудал хэрхэн шийдэгдэх вэ?

2018-07-05 10:28:00

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "60 тэрбум"-ынхантай үзэж тарж, үсэрч наалдана гэдгээ мэдэгдээд чуулган завсарлахаас хоёр хоногийн өмнө уг асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтээ УИХ-д өргөн барьсан. 

Нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурснаар ийнхүү хүсэлт гарган өргөн барьсан гэдэг. Хүсэлтэд нийтийн сонсголыг хаврын чуулган завсарлахаас өмнө хийхийг шаардсан ч амжсангүй. Гэхдээ УИХ-ын чуулган завсарласан ч нийтийн сонсгол зохион байгуулж болно гэж УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн билээ. 

Эрх баригч нам нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлттэй холбоотойгоор чуулганаар хэлэлцэх бүх асуудлаар нэг өдрийн завсарлага авч байгаад бүлгээ хуралдуулж, хэрэлдэцгээсэн байдаг.  


УИХ-ын дарга М.Энхболд "60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийж уг асуудлыг нэг тийш нь шийдэхийг би дэмжиж байна" гэж мэдэгдсэн


Харин УИХ-аас нээлттэй сонсгол явуулах эсэх нь тодорхойгүй байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Чуулган завсарласан ч нээлттэй сонсголыг зохион байгуулна. Прокурорын байгууллагаас хариу ирээгүй. УИХ-ын гишүүдийн 4/1 нь дэмжсэн тохиолдод Нээлттэй сонсгол хийх хуультай. Үүнийг янз бүрийн байдлаар аргацааж байна.  Ш .Раднаасэд гишүүн чуулганы хуралдаан дээр хуулийг өөрөөр тайлбарлаж байна лээ. Би олон улсын болон Монголын хамгийн шилдэг хуулийн фермүүдтэй ажиллаж байгаа. Миний бие ганцаараа бичээд яваад байгаа юм биш. Хууль зүйн  байнгын хороо аливааг аргацааж явахаа болих хэрэгтэй. Дахиад л өнөөх болохгүй гэдэг нүдний шилээр чинээнд нь тултлаа харахаа боль. Ийм байж болохгүй. Хэрэв УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд хандана. Үгүй бол нийгмийн эмх замбараагүй байдал руу орно. Үнэхээр буруугүй бол АТГ, Тагнуулын байгууллага, прокурорын байгууллага “60” тэрбумыг хаасан шалтгаанаа ил тод ярих хэрэгтэй. Энэ асуудлыг ярихаар УИХ шүүх байгууллагын үйл ажиллагаа явуулах болно гэж буруугаар тайлбарлаад байна.  Аль ч улсын парламент хянан шалгах эрхтэй байдаг " гэж мэдэгдсэн. Түүнийг ингэж мэдэгдсэн ч намын бүлэг нь уг асуудлаар тодорхой шийдвэр ч гаргаагүй байгаа юм. 


Нээлттэй сонсголыг зохион байгуулах Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Өмнө нь 2017 оны аравдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “60 тэрбум”-тай холбоотойгоор нээлттэй сонсгол хийх санал ирүүлсэн. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорын саналын дагуу хариу ирсэн. Тус бичигт тухайлсан шалгаж байгаа хэргийн талаар нийтийн сонсгол явуулах эрх зүйн үндэслэл байхгүй учраас боломжгүй гэсэн. Ерөнхийлөгч хариуг нь өгсөн. Гэтэл УИХ-ын 19 гишүүн дахин хандсан. Ерөнхийлөгчид нь болохгүй гэж хэлээд, 19 гишүүнд болно гэж хэлж болохгүй” гэсэн тайлбар өгсөн юм.


"60 тэрбум"-ын гэх хэргийг АТГ болон Цагдаагийн байгууллагаар шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаасан гэдэг. Тэгэхээр хаасан хэргийг сөхөх шаардлагагүй гэж буй зарим хуульчид болон улстөрчид үзэж буй. Тэд "60 тэрбум"-ын гэх сэдвийг улс төрийн зорилгоор ашигладаг боллоо гэж байгаа юм. 

Харин Л.Оюун-Эрдэнэ гишүүн "60 тэрбумын асуудлаар би тултал нь явж мухарлана. Аль шатандаа хуулийн гажуудлаар хэргийг хаацайлж дардаг вэ гэдгийг олон нийт мэдэж аваасай гэж хүсч байна. Үндсэн хуулийн цэцэд хандана. Ямар хариу өгөхийг нь харъя. Шинээр олдсон материалуудыг  Ерөнхий Прокуорт шилжүүлнэ. Хэргийг нээх эсвэл хаах нь уу харъя. Шүхэл үлээгч гэж ярьдаг. Нэг үгээр хэлбэл нийгэмд авлигалтай холбоотой асуудал гарлаа гэхэд мэдээлэл өгч Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой ийм хуулийн заалтыг манай  Авлигалын эсрэг парламентын бүлгээс өргөн баръя гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл "60 тэрбум"-ын схемд холбогдож  магадгүй хандив өгсөн дараа нь ажлаасаа  халагдсан, сэтгэл санааны хувьд   хохирсон  хүмүүс нийгэмд гарч ирээд дуугарах гэхээр дахиад Эрүүгийн хариуцлагад орох гээд байгаа. Энэ Эрүүгийн хариуцлагыг  байхгүй  болгож шүхэл үлээгчдээ хамгаалах хууль эрхзүйн орчныг Авлигын эсрэг хууль тогтоомжид  оруулах нь зүйтэй гэж харж байгаа. Нийтийн сонсгол хийх асуудлаар Хууль зүйн байнгын хороотой дахин зөвлөлдөнө. Нийтийн сонсгол явуулахыг зөвшөөрөхгүй бол ээлжит бус чуулган зарлах асуудлаар гарын үсэг дахин цуглуулж, 14 хоногоос дээш хугацаанд зарлахгүй сунжирвал шууд цэцэд хандана" гэсэн юм. 

Харин УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас нээлттэй сонсгол явуулах эсэхийг тодруулахад "УИХ-ын ээлжит чуулган завсарлаж, энэ үеэр УИХ-ын байнгын хороо, байгуулагдсан ажлын хэсгүүд хуралдаад явна. Тиймээс нээлттэй сонсгол хийх эсэхээ Хууль зүйн байнгын хороо удахгүй ямар хэлбэрээр шийдэх вэ гэдгээ хэлэлцэх байх" гэсэн юм. 


Энэ байдлаараа "60 тэрбум"-ын гэх хэрэг тийм ч амархан дарагдчихгүй бололтой. Чуулган засварласан эрх баригчид энэ сэдвээрээ хэрэлдэх нь. Эцсийн эцэст энэ нь У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын эрх мэдлийн төлөөх "дайн" юм. У.Хүрэлсүхийн цэрэг Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар шүгэл үлээж буйн үр дүн нь намрын чуулганы үеэр гарах биз ээ. "60 тэрбум"-аар нээлттэй сонсгол явуулах нь гол бус энэ сэдвийг нийгэмд мартуулахгүй байх нь чухал байж ч мэднэ. 

Мөн ойр, ойрхон сэвэж төрийн албыг "60 тэрбум"-аар наймаалцсан хүмүүсийг муухай харагдуулж тэр хэрээр нь албан тушаал, эрх мэдлээс нь зайлуулах арга ч байж болно. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Үнэнч
Энэ бол Хэнтийнхны хийх гээд байгаа ӨНГӨТ ХУВЬСГАЛ үүнд Хүрэлбалт маш эртнээс өөрөөр хэлбэл бусдын захиалгаар намынхаа нэр солихоос эхлэлтэй шүү дээ.
2018/07/09 202.131.239.190
zochin
60.terbumyg.shiideegui.tsagt.2020.ond.MAH.songuulid.yalagdana.iimd.zaaval.etseslen.shiideh.ni.zuv
2018/07/06 103.26.195.85
АВЛИГАЧДЫГ төрөөс зайлуулах цаг болсон
Авлигачдыг төрөөс зайлуулахгүйгээр улс хөгжихгүй. М. ЭНХБОЛД хотын сургуулиудыг биеийн тамирын талбайгүй болгож, орон сууцуудыг тоглоомын талбай, цэцэрлэггүй болгосон хүн. Одоо төрөөс зайлах ёстой шүү
2018/07/06 122.201.21.251
M
Turiin tolgoin buleg bii bolson
2018/07/05 103.229.122.186
мөги
элбэгдорж ,м,энхболдын бүлэглэл төрд бгаа үед ,хууль хэрэгжихгүй,шүүх ,прокурорын хон г бүгдийг соль
2018/07/05 202.179.11.10
иргэн
Нийгэмд шударга бус явдал, авлига гаарч, сахилга хариуцлагын тогтоцоо нь гажуудсан учраас л ард иргэд хариуцлага л нэхэж байгаа, улс төр болгох шаардлагагүй, 2020 онд ард иргэд дүнгий нь тавиад өгнө.
2018/07/05 103.9.90.130