Сар шинийн үеэр томуу тусах эрсдэл нэмэгддэг тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Хэрхэн сэргийлэх вэ?
-Хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал
-Витаминлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг тогтмол хийх, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
-Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
-Хамрын салстад сонгино, сармисын тосон ханд, оксолины тос түрхэх
-Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлний уланд тосон иллэг хийх
-Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх
-Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх
-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх
-Содын уусмал, царван, морин шарилжны хандаар хоолой зайлах
-Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх эмийн бэлдмэлүүдийг худалдан авч зааврын дагуу хэрэглэх
Өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?
-Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг баримталж, хэвтрийн дэглэм сахих
-Халуун аарц, сармистай хар шөл, чацарганын шүүс, халуун гичтэй хоол, цагаан танг буцалган уух, амаар уух шингэнийг ихээр хэрэглэх
-Амны хаалт зүүх
-Гараа сайтар савандаж угаах
-Хүүхдийн тоглоом, аяга, халбага, шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
-Олон нийтийн газар аль болох очихоос татгалзах
-Эмийг эмч, эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх
-Дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх