8o
Улаанбаатар хот
mobile menu

Тагнуул, Цагдаагийн байгууллагад хандлаа

2018-07-05 11:00:31

Өнгөрөгч оны 12 дугаар сард олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчдын нэр хүндийг гутаасан мэдээ, нийтлэл хэвлэгдсэн. Энэ хүрээнд манай газраас холбогдох хууль хяналтын байгууллагад хандан ажиллаж байгаа. Үүний үр дүнд ташаа мэдээлэл тараасан www.olloo.mn, www.news.mn, www.zaluu.com зэрэг сайтууд эх сурвалжаа тодорхой дурдаагүй, баримтыг эцэслэн нотлоогүй алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч Стандарт, хэмжил зүйн газраас уучлалт гуйсан. Харин удаа дараа худал мэдээ тараасан иргэн Б.Ариунаа болон www.dorgio.mn сайтыг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулсан.

Гэвч фейсбүүк хуудсаар хуурамч хаяг нээн /Gantumur Ganaa, Хас Болд, Үндсэрхэг Монгол, Авлигачдыг илчилнэ, Авлигачдыг зогсооно/ Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны талаар олон нийтэд хуурамч мэдээлэл тараах, нэр бүхий хүмүүсийг гутаан доромжлох ажиллагаа үргэлжилсэн хэвээр байна. Ялангуяа Олон  Улсын байгууллагад СХЗГ-ын үйл ажиллагааны нэр хүндийг гутаах, улмаар манай экспортлогч байгууллагын тохирлын үнэлгээний үр дүнг үгүйсгэх, хүчингүй болгох, ингэснээр тэдгээрийн өрсөлдөх чадварыг сулруулж Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрт Олон улсын итгэмжлэлийн форумд гишүүнээр элсэх, Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын итгэмжлэлийн форумын Олон талын харилцах хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэж ажиллахаар Монгол Улсын Засгийн газраас зорилт дэвшүүлсэн байдаг. Энэ хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэлэлцээрт нэгдсэн.

Энэ бол үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, төр ба хувийн хэвшлийн хэрэглэгчдэд үндэсний баталгаажуулалтын байгууллагаар аудит хийлгэх, баталгаажуулах, гэрчилгээ эзэмших нь цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдолтой.

Гэтэл олон нийтийн сүлжээ буюу “Авлигачдыг илчилнэ”, “Авлагачдыг зогсооно” нэртэй фэйсбүүк хуудсаар Стандарт, хэмжил зүйн газраас хийж хэрэгжүүлсэн ажлыг үгүйсгэж Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагатай гэрээ байгуулахдаа хуурамч баримт материал гаргаж өгсөн хэмээн мэдээлэл тараан иргэд, үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлж байна.

Иймд бид Монгол Улсын нэр хүндийг Олон Улсад унагаахаар завдсан этгээдийг нэн яаралтай илрүүлж зохих журмын дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтийг Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт өгөөд байна.

Стандарт, хэмжил зүйн газар                   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment