8o
Улаанбаатар хот
mobile menu

Машинаараа ухарч байгаад ач охиноо дайрч аминд нь хүрчээ

2018-07-05 11:14:17

Өчигдөр буюу энэ сарын 4-ний өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Хонхор орчмын хашаанд тоглож байсан ач охиноо эмээ нь дайрсан хэрэг харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, эмээ нь өөрийн прадо загварын машинаа унаад хашаанаасаа ухарч гарахдаа гурван настай ач охиноо мөргөж аминд нь хүрчээ. 

Охины эмээ ач охиноо мөргөснөө өөрөө ч мэдээгүй, машинаа асаагаад ажлаа амжуулаад явсан хойгуур охиныг амиа алдсаныг ар гэрийнхэн нь мэдэж, эмээ рүү нь утасдаж хэлжээ. Талийгаач охин эмээгээ гадагш гарах гэж байгааг мэдээд, эмээдээ “Пороротой зайрмаг авчирч өгөөрэй” гэж захижээ. 

Тухайн үед талийгч охины эмээ “Прадо” загварын том машин унасан байсан учраас хойноо хүүхэд байгааг олж хараагүй байна. Тэрбээр сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байгаа аж. 

Насанд хүрэгсэд минь минут тутамд анхаарал болгоомжтой байхыг энэ мэт хэргүүд сануулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Наад төмөрийн сэгийн эмээгийнхэн авсанд хийгээд оршуул монголчуудыг бүгдийн төмөрийн сэгтэйн авсанд хийж явуул.аймшигтай юмаа
2018/07/06 139.5.216.104
irgen
um mani badmi hum. yaanadaa ene medrel avgaichuulig
2018/07/05 202.21.124.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment