8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын тасалбарыг нөгөөдрөөс эхлэн борлуулна

2018-07-05 13:30:00

Үндэсний их баяр наадмын тасалбарыг нөгөөдрөөс эхлэн  “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, Зургаан буудлын “Оргил” төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргажээ.

Тасалбарыг онлайнаар худалдах боломжгүй гэж баяр наадмыг зохион байгуулах хорооныхон үзжээ.

Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэхэд үзэх тасалбар гурван төрлийн багцаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн наадмын тасалбартай ижил наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байна.

Наадмын тасалбарын үнэ нэмэгдэхгүй 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment