Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөрчил гарсаар байна. Иймээс Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зорчигчдын хилээр нэвтрүүлж байгаа бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатган, хүн, малын халдварт өвчин хил дамнан орж ирэхээс сэргийлж тандалтаа эрчимжүүллээ.
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар “Алтанбулаг” боомтоор шаардлага хангахгүй 47 шил цагаан архи, 24 л дарс болон хатаасан жимс, бугын цусан бэлдмэл, хүнсний бусад бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсаныг илрүүлж хурааж авчээ.