8o
Улаанбаатар хот
mobile menu

Байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудыг хаана

2018-07-05 14:35:00

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал өнөөдөр /2018.07.05/ болов. Хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах саналыг Нийслэлийн захирагчийн албанд явуулахаар болжээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг байна. Дээрх саналыг гаргах болсон шалтгаан нь иргэдийн гомдолтой холбоотой аж.

Хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгодог бөгөөд эргээд хариуцлагын асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын нуруун дээр ирдэг гэдгийг хуралд оролцсон мэргэжлийн хяналтынхан онцолж байв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Сая гаран хүнтэй нийслэлд зөвхөн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газар 800 гаран байна гэж байна. Орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэв наймдугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагааг нь зогсоохгүй бол Нийслэлийн захирагчийн ажлын алба тайлбараа өгөх ёстой. Зөвшөөрөл өгсөн хүмүүст ч хариуцлагын асуудал яригдах байх. Бид хоол хүнсний салбарынханд олон жил сануулсан. Одоо сануулахгүй, үйл ажиллагааг нь зогсооно. Эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс үйлдвэрлэгч нь ажиллаж, чадахгүй нь болих хэрэгтэй" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zov Bas bairnii door baigaa haluun usnii gazruudiig haaj ugnu uu
zochin
2018/07/06 66.181.165.124
мэнд
маш зөв бна орцоор нэг хоол,хиншүү үнэртүүлээд жоом үржүүлнэ, эрүүл ахуйн дэглэм бол бүр байхгүй бас болоогүй ээ нууцаар архи уулгана. өөрсдөө архи гударч сэм найр хийнэ бүр мөсөн хориглох хэрэгтэй
2018/07/06 103.57.95.248
Зочин
Болохгуй огт болохгуй тэгвэл чи оороо огцорох болно си комунист л юм бол наад ажилаа хучээр хийгээрэй новшийн комунистаа
2018/07/06 66.181.178.229
tsetsen
hubiin hebshlee zogsoochuul hen eheni tsaling uguh yim bol
2018/07/06 64.119.19.102
Саран
Маш зөв ажил байна. 1 давхрын цайныгазрууд жоомноос эхлээд завааруулаад бөглөрүүлээд бохир халиагаад завааруулаад ыайдаг юмаа.
2018/07/05 66.181.176.77
Зочин
Баахан гадны сүлжээ түргэн хоолны газар оруулаад ирчихсэн тэрнийхээ зах зээлийг нэмэх л гэж тэгэж байгаа биз дээ. Альч оронд орон сууцны 1 давхарт кафе хоолны газар байж л байдаг ш дээ.
2018/07/05 27.123.214.105
zochin
Mash zeb shuu ali ert l yrigdaad tag bolson
2018/07/05 66.181.177.143
Бат
Хуцаараа улсаас юуч гуйхгүй амьдарлаа аваад явж бга татвараа төлж тодорхой хүмүүс ажилуулж бга хүмүүстээ тус болохгүй бол гай бүү бол.эрдэнэчулуун гэж архичин авилгачин авгайг зайлуулах хэрэгтэй
2018/07/05 202.9.42.5
сар
зөв
2018/07/05 66.181.169.66