8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөзөр тоглож байтал, мөлхөө хүүхэд нь усанд эндсэн харамсалтай хэрэг гарлаа

2018-07-05 15:30:00

Он гарсаар долдугаар сарын 2-ны өдрийн байдлаар 12 аймгийн 20 сум, гурван дүүрэгт нийт 35 удаа усны осол гарчээ. Усны ослоор 43 хүн амь насаа алдсанаас 0-16 насны есөн хүүхэд эндсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлт аж. Цаг агаарын хэт халалт, дулааралттай холбоотойгоор иргэд усанд орж сэрүүцэхээс үүдэж осол гарч байгааг холбогдох албаныхан сануулж байна.

Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр хэлэхдээ “Голын эрэг дээрхөзөр тоглож байтал, мөлхөө хүүхэд нь усанд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Өөрсдийнхөө амь насыг хайрлаач ээ, таны амь нас таны гарт байгаа гэдгийг сайн ухамсарлаж, хариуцлагатай байхгүй бол болохгүй нь ээ. Усны осол тоо ихсэх хандлагатай байгаа. Цаашдаа цаг агаарын хувьд энэ жил олон жилийн дунджаас илүү дулаарах төлөвтэй байна. Ойрын хугацаанд дуу цахилгаантай бороо орох төлөв байгаа учраас Онцгой байдлын байгууллагаас үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд дахин дахин гардаг нэг хүндрэл бий. Өөрсдөө үерийн ам дээр нам дор газар буудаг. Хашаанд нь ус ордог. Багахан хэмжээний ус  ороход тэр нь хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгон тэр болгоныг бид жил бүр уламжлал болгон ярьдаг. Энэ зүйлээс одоо татгалзах, ойлгох, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах цаг нь болсон юм шүү гэдгийг онцолж хэлмээр байна” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shuuhed ug
Etseg ehiin orontsog malnuudad hariutslaga tootsoochee. Sanaatai uildel ch yum bilu
2018/07/06 64.119.17.19
Зочин
Тэнэг дуракууд вэ мах,пиво,хөзөрнөөс арай ч дээ юу гэхэвдээ
2018/07/05 202.21.107.16
Хайран сайхан хүүхэд
Тэнэг хүүрнүүд чинь хүүдээ ядаж дэргэдээсээ уячаад тоглодоггүй адгууснууд юм байх даа.
2018/07/05 64.119.25.151