8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл нуурын мөсөн дээр анх удаа унадаг дугуйн аялал болно

2016-02-09 10:24:00

Хөвсгөл нуурын "Мөсний баяр" 3 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ.Энэ үеэр “МВ” (Mongolian Bike) олон улсын унадаг дугуйн аяллын холбоо “Хөвсгөл сорилт" унадаг дугуйн мөсөн замын дөрвөн өдрийн 270 км аяллыг зохион байгуулах гэж байна.

Аяллын бэлтгэл ажлыг хангах 3дугуйчин, 1 зураглаач, 1 зурагчин, 1 газарчин, 3 жолооч, 1 механик гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг 2 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд аяллын замаа шалгаж, Хөвсгөл нуурын мөсөн дээр дөрөв хоног ажиллаад иржээ.

Тэд Хатгалаас Ханх хүртэл унадаг дугуйгаар, буцахдаа автомашинаар нийтдээ 302 км замыг туулсан байна.

 

Энэ үеэр өдөртөө 15-21 градус, шөнөдөө 20-30 градусын хүйтэн,  цаг агаарын хувьд салхи шуургагүй, тогтуун байж. Мөсний зузааныг хэмжиж үзэхэд 90 см зузаан, мөсөн доорхи усны температур ойролцоогоор 0 градус байжээ

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл