8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 29 хэмийн дулаан байна. Бороо орно

2018-07-06 08:30:00

Малчидиргэдийн анхааралд:

 Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  2018 оны 07 дугаар сарын 05- ны 08 цагаас 20 цаг хүртэлх    цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Увс нуур болон Их нууруудын хотгороор 20-25 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment