8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар бороо орно

2018-07-06 09:30:00

УЦУОШГ-аас энэ сарын цаг агаарын төлөв байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна.

Тус газрын ерөнхий технологич инженер Ч.Сарантуяа “Долдугаар сарын эхний арван хоног үндсэндээ Монголын ихэнх нутгаар бороо хуртай, сэрүүн байх төлөвтэй байна. Харин энэ сарын 5-наас баруун аймгуудын нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр,  6-нд баруун нутгийн зүүн, төвийн нутаг, говийн зарим газар, зүүн аймгуудын зарим газар, 7-нд төв, говь, зүүн аймгийн нутгаар бороо орно. Мөн энэ сарын 8-нд төв болон зүүн аймаг, говийн нутгуудын зарим газраар бороо хуртай байх төлөвтэй байна. Энэ сарын 9-нд Хангай Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн бүс, зүүн аймгуудын зарим газар, 10-нд төвийн бүс нутаг, говь болон зүүн аймгуудын нутгаар бороо хуртай байх төлөвтэй байна” гэж ярьжээ.
 
Сүүлийн жилүүдэд Монгол орны нутгаар хүчтэй түр зуурын аадар бороо орох тохиолдол нэлээд их давтагдаж байна. Энэ жилийн хувьд ч гэсэн хур бороотой байх үедээ Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгийн зарим хэсгээр нэлээд усархаг аадар маягаар орж болзошгүй байгаа учраас хөдөө орон нутагт амарч аялахаар явж байгаа хүмүүс болон голын ай сав газраар нутаглаж байгаа хүмүүс үер уснаас онцгой сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн сүүлийн жилүүдэд монгол орны нутгаар халалт их өндөртэй болчихсон.

Үүнийгээ дагаад бороо хур харьцангуй бага орж байгаа. Тухайлбал, өнгөрсөн 2017 онд маш хуурай, халалт ихтэй, бороо хур маш бага орсон. Гэхдээ бороо бага орсон хэдий ч орж байгаа бороо их ширүүн орж гол усны түвшинг нэмэгдүүлэх, үер болох тохиолдол давтагдсан.

Зуны улирал дуусаагүй байна. Орж байгаа бороо усархаг, хүчтэй орохыг үгүйсгэхгүй юм. Тиймээс иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment