8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн машины зөвшөөрлийг олгоно

2018-07-06 10:00:00

Үндэсний их баяр наадам болоход тав хоногийн хугацаа үлдээд байна. Улсын баяр наадмын тасалбарыг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан долдугаар сарын 07-ноос борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан. Түүнчлэн машины зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн борлуулж эхлэх юм байна.

Тодруулбал, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, Зургаан буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудаар худалдаалах юм. Иргэдэд бухимдал үүсгэхгүйн тулд ийнхүү олон төвүүдээр нэгэн зэрэг худалдаалах бөгөөд зөвшөөрлийн үнэ болон бусад мэдээллийг өнөөдөр ЗЦЕГ-аас нэгдсэн байдлаар өгөх ажээ.

Наадмын тасалбарын үнэ нэмэгдэхгүй 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл