8o
Улаанбаатар хот
mobile menu

Ө.Энхтүвшин: Допингийн асуудалтай бөхчүүдийг барилдуулахгүй

2018-07-06 10:30:00

Төрийн их баяр наадам болоход тав хоног үлджээ. Наадам дөхөж байгаа энэ үед бөхчүүдийн допингийн асуудал яригдаж байна. Өмнө нь допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулна, барилдуулахгүй гэж маргалдсаар байгаа. Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин наадмаар допингийн асуудалтай бөхчүүдийг барилдуулахгүй гэжээ. 

Хоёр жилийн өмнөх баяр наадмын дараа хэд хэдэн улсын цолтой бөх сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон бол өнгөрсөн жилийн наадмаас хойш мөн 12 бөхөөс шинжилгээ хийхэд хоёр хүн сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэдэг мэдээллийг сарын өмнө Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлж байв.

Тэгвэл эдгээр “асуудалтай” бөхчүүдийг төрийн их баяр наадамд нь зодоглуулахгүй байх шийдвэрийг Шадар сайд гаргажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ккк
Болно тэгэхдээ хуулийн дагуу тоглоомийн дүрмээ эхлээд гаргачихаад дараа нь түүнийгээ зөрчиж үү үгүй юү гээд явсан бол зөв бх бсан. Хуульгүй төрийн шийдвэр гаргаж болохгүй шүү
2018/07/07 182.160.0.148
Зочин
Маш зөв шийдвэр байна. Шударга байх ёстой. Допинг хэрэглэсэн бөхчүүдийг даврааж болохгүй. Та бүгдэд баяр хүргэж, ажлын амжилт хүсэж байна.
2018/07/06 202.9.42.9