8o
Улаанбаатар хот
mobile menu

Яармагийн шинэ гүүрийг ирэх даваа гаригт нээнэ

2018-07-06 11:00:00

Яармагийн үндсэн шинэ гүүрийг 9 сарын хугацаанд барьж энэ сарын 9-нд Наадмын өмнө хөдөлгөөнөө эхлүүлэх гэж байна.
 
Туул гол дээрх дөрвөн эгнээ, 250 метрийн урттай шинэ гүүрийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөв өртгөөр босгож, "Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо" ТӨК ажлыг гүйцэтгэж, Монгол Германы хамтарсан зөвлөх компани ажиллаж байгаа талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр мэдээллээ.

Одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай шинэ гүүр 50-60 жилийн баталгаатай юм байна. Ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж  байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй. Шинэ гүүр ашиглалтад ормогц хуучин гүүрийг хааж засварлах юм.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment