8o
Улаанбаатар хот
mobile menu

УТААГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ХАРУИУЦЛАГАГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭВ

2018-07-06 08:40:00

Наадмын дараа намрын улиралтай юу, юугүй золгоно. Долдугаар сард амарч зугаалж, хорхог боодог, айраг эргүүлж наадам хэсч байтал намар болж нэг л мэдэхэд сургууль, цэцэрлэг гэж бужигнаж байтал бидний эрүүл мэндэд заналхийлэгч УТААНЫ УЛИРАЛ ЭХЛЭХ НЬ. 

БИД ЗУНЖИН ЗУГААЛЖ ЯВААД ӨВӨЛ БОЛОХООР ГЭНЭТ УТААГ санаж, сэрцгээдэг. Өвөл утаа гамшгийн хэмжээнд хүрч хүүхэд, хөгшидгүй өвдөж эхлэх үедэt талбай дээр гарч мянга жагсаад ч нэмэргүй болдгийг бид бүхэн сайн мэднэ. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар Утааг бууруулах хөтөлбөрийг боловсруулан ажиллаж буй. Тэрбээр өнгөрсөн өвөл БНСУ-т айлчилж 700 сая долларын зээл авахаар болсон.Үүний 500 сая долларыг нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна гэж буй. Одоогоор нь уг 500 сая доллар нь манайд шилжиж орж ирээгүй байгаа бөгөөд Солонгосын талаас судалгаа хийж байгаа юм. 


ЗУНЫ УЛИРАЛД Ч БИД УТААГ БУУРУУЛАХ АЖЛАА ХИЙЖ Л БАЙХ ЁСТОЙ. ЭНЭ АСУУДЛААР БАЙГАЛЬ, ОРЧИН ХҮНС ХӨДӨӨ АЖ, АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.ЭЛДЭВ-ОЧИРООС ТОДРУУЛЛАА. 

-УИХ-ЫН ГИШҮҮД ХАРИУЦЛАГАГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА-

-Агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ. Ялангуяа байнгын хороо энэ асуудалд хэрхэн ажиллаж байна вэ?

-Хоёр байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэгт орсон гишүүд хариуцлагагүй ажиллаж байгаа. Нэгдсэн төлөвлөгөө гаргаагүй. Утаа бууруулахад шаардлагатай хөрөнгийг тооцооллыг гаргаагүй гэх мэт асуудал бий. Зун болохоор утаагаа мартчихад. Утааны улирал эхлэнгүүт бие биерүүгээ дайраад эхэлдэг. Энэ асуудал дээр хоёр байнгын хорооны ажлын хэсэг зунжингаа ажиллана. Сар бүрийн эхний долоо хоногт ажлын хэсэг хуралдаж байхаар болсон. Салбарын яамд утааг бууруулах чиглэлээр сайн ажиллаж байгаа. Утааг өнгөрсөн жилтэй харьцуулахад 50 хувиар бууруулна гэсэн зорилт тавьсан. Энэ зорилгынхоо төлөө энэ зун амралтгүй ажиллана. Гол утааг үүсгэж байгаа зүйл нь гэр хорооллын зуух, яндан байгаа. Тиймээс энэ зуух янданг ярихгүйгээр богино хугацаанд утааг сааруулна гэсэн асуудал байж болохгүй. Холын хугацаандаа  орон сууц, хийн түлш гээд утааг бууруулах арга хэмжээ бий. Гэхдээ үүнд маш их хугацаа, хөрөнгө шаардана.

-АЙЛУУДЫН ЯНДАНД УТАА ШҮҮГЧ СУУРИЛУУЛНА-  

Богино хугацаандаа зуух, яндантайгаа ноцолдохоос өөр аргагүй. Тиймээс Засгийн газраас 120 мянган өрхөд утааг бүрэн шатаадаг, агаарт хаягдал багатай янданд нь голын хотол, зуухны хүхээг, төхөөрөмж суурилуулахаар хөрөнгө мөнгийг нь шийдэд захиалсан байгаа. Есдүгээр сараас эхлээд төхөөрөмжөө суурилуулаад эхэлнэ. Энэ бол утааг бууруулахад нэлээд бодитой ажил болно.

-Энэ төхөөрөмжид хэдэн төгрөг зарцуулах вэ. Төсөвт санхүүжилтийг нь тусгасан уу?

-Засгийн газар мөнгийг нь шийдчихсэн юм билээ. 250 ам.долларын үнэтэй байсныг 200 ам.доллар болгож бууруулаад захиалгаа өгсөн. Авчраад суурилуулахдаа айл өрийн амьжиргаанд дарамт болохгүй замаар Засгийн газар хөрөнгийн эх үүсвэрийг шийднэ гэсэн. Утааны эсрэг төлөвлөсөн ажлууд явж байгаа. Утааг гүйцэд шатаах төхөөрөмжийн асуудал дээр Хятадуудын зээл тусламжаар шийдсэн. Мөн БНСУ-аас 500 сая ам.долларын 0.2 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авна. Энэ мөнгийг утааг бууруулахад зарцуулна гэдгээ Засгийн газар зарласан. Утааг бууруулахдаа ямар аргаар, аль төсөлд зарцуулах вэ гээд хэд хэдэн хувилбарыг Солонгосын талтай ярьж байгаад орон сууц руугаа оруулах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
oyun
Ард түмнээ хямд төсөр үнээр түрээслүүлэх эсвэл худалдах зөндөө арга бна гэр хороололын дахин төлөвлөлтыг яг гацааж юу хожсын бол маш эрчимтэй явж байсан ажил
2018/07/06 66.181.161.68
zochin
Бас л зуух яндан өөр сонголт өчнөө байхад заавал яааж өөртөө ашигтай ажлах вэ гэсэн үзлээр ажилхаан болимоор юмаа энэ олон олон давхар барилага орох эзэнгүй байхад ард түмнээ
2018/07/06 66.181.161.68