8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоон настай охин тогонд цохиулж нас баржээ

2018-07-06 10:12:00

Найзуудтайгаа тоглохоор гараад эмийн сангийн хаалганы тогонд цохиулж нас барсан хүүгийн 49 хоног ч дуусаагүй байхад дахин нэг охин хорвоог орхилоо. 

Өчигдөр 15:00 цагийн орчимд Нийслэлийн Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд “Хүүхэд тогонд цохиулж нас барсан байна” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгалт хийхэд амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан шонгийн модны цахилгаан утсанд долоон  настай Н гэгч охин дугуйтай явж байгаад цахилгаанд хүрч тогонд цохиулж нас барсан байсан аж. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. 

Мөн хэд хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглож явсан охин тогонд цохиулж хүнд бэртсэн. Энэ мэт хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажилладаггүй томчуудын хэнэггүй, хайнга зангаас болж бяцхан үрс хорвоог орхисоор байна. Шат, шатандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосон ч уг ажил төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа бололтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment