8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар: Төв аймгийн замд ноцтой осол гарлаа

2018-07-06 12:30:00

Төв аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарчээ. Ийнхүү зам тээврийн ноцтой ослууд гарч иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа тул Замын цагдаагийн албанаас иргэддээ сэрэмжлүүлэг хүргэж байна.

Тодруулбал баяр наадмын үеэр улсын чанартай авто замаар зорчихдоо хурдаа тохируулж, эгнээ байраа зөв эзэлж, гүйцэж түрүүлэх үйлдлээ зөв гүйцэтгэж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөнд аюул учруулахгүй байх нөхцөлийг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Мөн оройн цагаар гэрлээ шилжүүлж, хурдаа хасч, бүсээ бүслэхийг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment