8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Хатанбаатарыг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнав

2018-07-06 17:14:00

Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл  албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас онцолж Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ. Энэ дагуу нэр бүхий таван иргэнийг Засгийн газрын тогтоолоор шагнасныг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд  өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өглөө.

Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар

Чулууны Анхбаяр   Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин

-  Лхагвын Дорж : Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч

-   Аварзэдийн Мөнхбат  Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын жолооч

-  Шонхорын Уранчимэг Уул уурхай, хүнд үйлдвэхрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Архивын эрхлэгч

-  Хандсүрэнгийн Хатанбаатар  Монголын Оюун Ухааны академийн захирал нарыг тус тус шагнав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл хүртсэн та бүгдэд халуун баяр хүргэе. Төр улс, Монгол Эх орныхоо төлөө хийж бүтээсэн бүхэнд талархал илэрхийлье. Цаашдын ажил, үйлст тань  амжилт хүсье” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энэ удаад харин дарга биш хүмүүсийг шагнажээ. Өмнө нь дандаа төрийн яамдын хэдэн дарга нар шагнуулж харагддаг байсан.
2018/07/09 64.119.27.70
Adilaa
Nam dagaj navsaihaa bolio zvgeer l naad ajilaa hii hajuugaar ni jemdee yvaa
2018/07/08 103.26.194.77
Иргэн
ЭНЭ ХАТАНБААТАР ГЭГЧ ХУЛХИ УЛС ТӨР ХИЙГЧ СБД-ийн 6-дугаар хороннд НИТХ-д НЭР ДЭВШИЖ мөнгө тарааж сонгогдчихоод Сураггүй алга болсон...
2018/07/07 27.123.214.87
Irgen
Ene bol estoi bolj bn nudee olson shagnal bnaa tsaashid shagnaliig jinhen irgeded ajil hudolmur hiisen hynd uguhn zuv deegyyr tur zasgiin erhend garsan lyivarchid neg negendee uguhiig taslan zogsooh
2018/07/07 97.122.231.56
  • Recent
  • Most Read
  • Most Comment