8o
Улаанбаатар хот
mobile menu

Охин уг шонгийн утасны тогонд цохиулж нас баржээ

2018-07-06 17:31:15

Өчигдөр 15:00 цагийн орчимд Нийслэлийн Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус дүүргийн зургадугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд “Хүүхэд тогонд цохиулж нас барсан байна” гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. 

Дуудлагын дагуу шалгалт хийхэд амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан шонгийн модны цахилгаан утсанд долоон  настай Н гэгч охин дугуйтай явж байгаад цахилгаанд хүрч тогонд цохиулж нас барсан байсан аж. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. 

Охины амь насаа алдсан газарт 220 вольтын тогтой бүдүүн утас газар хөглөрч байжээ. Охин уг утасны тогонд цохиулж нас барсан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
амьдрах орчны аюулгүй байдлыг шалгах, хэвийн болгох талаар саяхны гунигт жишээн дээр зөндөө ярьсан, яасан улс вэ. Дээрээ суудлаа олохгүй болохоор доодуул нь юуг ч үл тоодог маш муу жишиг тогтлоо.
2018/07/07 202.179.25.109
Жуураг
Хүүхдийн амиар тахилга хийж УИХ-ын гишүүн болсон хүнийг толгой дээрээ залсан ард түмний хүүхэд эндэх нь аргагүй шүү дээ. Тэр үед хөгшчүүл ингэж л ярьж байсан сан.
2018/07/07 202.179.24.252