8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ЕСДҮГЭЭР САРЫН 14-НД ТОДОРНО

2018-07-07 11:25:00

СЕХ хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг  гаргаад байна.

Тухайлбал,  хуралдаанаар өнгөрсөн  сарын 24-ний өдөр болсон аймаг, сумын ИТХ-ын  нөхөн болон дахин сонгууль, 2018 оны аравдугаар сарын 7-нд болох УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль, мөн өдөр болох  аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар хариуцсан дарга нарын мэдээллийг сонсчээ.

Мөн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн  42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Түүнд, сонгуульд бэлтгэх ажил болон  сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэлийг хангахтай холбоотой нийт 50 орчим асуудлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
 
Хуралдаанаас   УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт  болох нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой  ажлын цаг хугацааны хуваарийг  нарийвчлан гаргажээ.  

Мөн  УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ирэх есдүгээр сарын 14 гэхэд тодорхой болчих юм байна.

Энэ тухай СЕХ-ны тогтоолд, тус тойрогт хамаарах сумдын сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулж ажиллуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж  ажиллахыг Аймгийн сонгуулийн хороонд  даалгасан байна.

Одоогоор МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн МАН, АН-аас хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхойгүй байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл