8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмаар зургаан телевиз шууд дамжуулалт хийнэ

2018-07-07 11:59:00

Баяр наадмын үйл ажиллагааг сурвалжлах эрх авсан сэтгүүлчдэд хандан Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Үндэсний их баяр наадмын салбар хороо болох хэвлэл мэдээллийн хороо нь  Нийслэлийн цагдаагийн газрын алба болон хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран наадмыг эмх цэгцтэй зохион байгуулж, хэв журмыг сахиулахаар ажиллах болно. Энэ жил үндэсний их баяр наадмыг Монголд төдийгүй дэлхийд шууд дамжуулж, сурвалжлахаар нийтдээ 600 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан мандатаа аваад байна. Гадаадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагаас сэтгүүлчид ирж байгаагаараа онцлогтой. BBC,Японы Пүжи,  Хятадын олон улсын радио гэх мэтчилэн гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудаас Үндэсний их баяр наадмын талаар баримтат кино , нэвтрүүлэг, мэдээ сурвалжилгыг хүргэж олон нийт дэлхий дахинд сурталчлах юм. Энэ удаад сэтгүүлчдийг ая тухтай байлгах тал дээр бид хамтарч ажилласан. Технологийн дэвшлийг харуулж, телевизүүд маань дамжуулан үзүүлэх болно.

Үүнд: MNB, TV9, TV5 ,NTV, UBS, SPS гэх мэт телевизүүд шууд дамжуулалт хийнэ. Бусад телевизүүдийн хувьд бол эдгээр дамжуулж байгаа телевизээс мэдээгээ шууд дамжуулах боломж нь нээлттэй байгаа юм.  Урьд нь Хүү долоон худаг, Төв цэнгэлдэх  хоёр тустай мандаттай байдаг байсан энэ жил тийм зүйл  байхгүй. Аль алинд нь орж мэдээллээ бэлтгэх боломжтой болсон. Мөн хэвлэл мэдээллийн ажилтнууд цахим ертөнцөөр шууд нээлтийг дамжуулах боломжтой болгож компьютер ширээ сандалтай өрөө хийсэн. Энэ нь Төв цэнгэлдэхийн бөхчүүдийн хувцас солих өрөөний дэргэд байрлах юм. Хүй долоон худагт интернет орчин бий болгосон тиймээс notebook,суурин компьютер ашиглан мэдээллээ хугацаа алдалгүй хүргэх боломжтой болсон юм. Улаан, ногоон,цэнхэр гэсэн гурван өнгийн мандат гаргасан. Цэнхэр мандаттай бүгдэд нээлттэй гэхдээ ногоон зүлэг рүү гарна гэсэн үг биш. Ногоон мандат бөхчүүдийн уур амьсгалыг харуулахын тулд тодорхой тоотой тараагдсан. Улаан мандат бол шууд дамжуулж байгаа найман телевизийн ажилтнуудын хэрэглэх мандат юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл