8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 9-өөс цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

2018-07-07 12:08:44

ЦЕГ-ын нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга цагдаагийн хурандаа Х.Амгалан мэдээлэл хийв. Тэрбээр  Үндэсний их баяр наадмын үед дэг журам хангах, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэлийн байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн. Цаашид ч олон асуудалд  хамтарч ажиллах байх.Цагдаагийн байгууллага наадмын үеэр хэрхэн ажиллах бэлтгэл ажлыг 20 гаруй хоногийн өмнөөс үе шаттай зохион байгуулж 95 орчим хувьтай боллоо. Цагдаагийн байгууллага 2018 оны долдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийт бие бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд ажиллана. Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбайд гадаад дотоодын зочид төлөөлөгчид, манай ард түмэн наадаж байхдаа гэмт хэрэг зөрчилд өртөх эрсдлээс урьдчилан сэргийлж иж бүрэн камержуулах, иргэдийн үнэмлэх мандатаар нь нэвтрүүлэх, цэнгэлдэх дотор ямар зохион байгуулалтай байлгах вэ, ард түмний дунд маргаан дагуулдаг бөхийн барилдааныг дэс дараатай бичиж баримтжуулах гэх мэт ажлуудыг зохион байгуулалттай хийнэ. Мөн хурдан морины гараанаас бариа хүртэлх зайг бүрэн камержуулсан" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл