8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмаар хилийн боомтууд амарна

2018-07-07 12:30:00

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдээр тохирсны дагуу Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтууд амарна.

Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу):
Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын  11-13–ны өдөр
Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.

Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.

Монгол-Хятадын хилийн боомт (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд):
Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл