Наадмын нээлтийн тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний төв болох Мишээл экспо төв, Дүнжингарав, Зургаан буудал дахь Оргил худалдааны төв, Драгон дахь Нийслэлийн үйлчилгээний төвүүдэд иргэдэд зориулан худалдаалж эхэллээ. Харин жуулчдад зориулсан тасалбарыг Нийслэлийн аялал жуулчлалын газарт борлуулж байгаа аж. Өмнө жилүүдэд нэг цэгт зарж, үзэгчид олон хоног дараалалд зогчдог байсан бол энэ жил дээрх газруудаар түгээснээр иргэдэд илүү хялбар болно гэж албаныхан хэлж байна.
Наадмын нээлтийн тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаараад иргэдэд 16000, 20000, 24000 төгрөг, жуулчдынх 25 ам.долларын үнэтэй байна.