8o
Улаанбаатар хот
mobile menu

Хогийн саванд амьдардаг нэрт эрдэмтэн

2018-07-07 15:00:00

АНУ-ын Техас мужийн “Аустин” их сургуулийн хүрээлэн буй орчны багш, доктор Жефф Уилсон нь 9,9 метр квадрат талбайтай хогийн саванд амьдардаг бөгөөд оюутнуудынхаа дунд ихэд алдартай нэгэн гэнэ. Тэрээр хогийн саваа маш тохилог болгож, амарч унтах ор, номын тавиур, хувцасны шүүгээ хүртэл гаргажээ. Түүний энэхүү бичил сууц нь ийш тийш зөөж явахад авсаархан төдийгүй агаар салхи чөлөөтэй нэвтэрдэг ажээ.

Харвардын их сургууль төгссөн энэ хүн үнэтэй хаус худалдан авах чадвартай хэрнээ яагаад хогийн саванд амьдрах болов? Тэрээр энэ үйлдлээрээ хүн ямар ч ядуу, тарчиг, хүнд нөхцөлд байсан бүтээлч, хөдөлмөрч байвал сайхан амьдарч болдгийг харуулахыг хүсчээ. Нөгөө талаар оюутнууддаа эрчим хүчинд хэмнэлттэй, ухаалаг сууцыг сурталчилж, өөрийн биеэр үлгэрлэж буй нь энэ юм. Тэрээр энэхүү төслөө нэг жил орчим хэрэгжүүлж дууссан бөгөөд хүмүүст байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, хямд төсөр амьдрахыг уриалсаар байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
шал мэдрэл юм, тэгвэл баахан хогийн саванд тавиад барилга барихгүй байж болох нь байна. ийм туйлширсан нөхдүүд шизотой байдаг
2018/07/07 202.179.25.109