8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 18 хэмийн дулаан байна. Бороо орно

2018-07-08 10:34:21

Малчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын нутгаар  бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус,  бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл