Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврыг гаргаж, гурван сар тутам даалгаврын хэрэгжилтийг танилцуулж байхыг холбогдох газрууд болох ОБЕГ, ЦЕГ, МХЕГ, Нийслэлийн Засаг дарга мөн БСШУС-ын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хуульзүйн дотоод хэргийн сайд, Шадар сайд зэрэг бүхий л салбарын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр "Хүний нялх, нойтон хүүхдүүд үхэж, үрэгдэж байна гэх мэдээллийг бид өдөр бүр сонсож байна. Бие даасан олон байгууллагууд хоорондоо уялдаа, холбоогүй ажилладаг" хэмээн хэлээд холбогдох бүхий л байгууллагын дарга нар үүрэг чиглэл өгөв.