8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Хүүхдүүдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсч байна

2018-07-09 15:40:00

НИТХ-ын Тэргүүлэгчид хүүхдийн аюулгүй орчны талаар хуралдаж, холбогдох удирдлагуудад үүрэг чиг өгч, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ. Хүүхдийн тусламжийн дуудлага жил ирэх бүр нэмэгдэж, гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болжээ.   Хурлын үеэр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас энэ онд хийсэн хяналт шалгалт, судалгаа тоо баримт, дүн мэдээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлуудаа танилцуулав. Нийслэлийн Цагдаагийн газарт өдөрт хүүхэд алга болсонтой холбоотой 10-15 орчим дуудлага бүртгэгддэг аж.

Он гарсаар 38 хүүхэд эндэж, 800 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн байна. Энэ зөвхөн бүртгэгдсэн тоо баримт. Үүний цаана мэдэгдээгүй, бүртгэгдээгүй тоо хэд хүрэхийг хэн ч мэдэхгүй. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд хараа хяналтаа сайжруулж, арга хэмжээг цаг алдалгүй авч, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэйг хурлын үеэр онцолж байсан юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Төрийн байгууллагууд бие биедээ хэт найдаж, хайхрамжгүй хандсанаас болж хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Бид нийслэлийн нэрийн өмнөөс амь насаа  алдсан хүүхдүүд,  гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсч байна. Үүнийг зүгээр яриад орхихгүй, холбогдох байгууллагууд хяналтаа тавьж үүргээ биелүүл” гэсэн үүрэг даалгаврыг өглөө.

Нийслэл хот 470 мянган хүүхэдтэй аж. Тэдний амьдрах, сурах орчин хэр аюулгүй байгааг судлахаар ажиллаж буй. Нийслэлийн 152 хороонд энэ судалгааг хийх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Уучлал хүслээ гээд яадын хүний амь босоод ирэх биш ажлаа мэддэггүй цүнх баригчдын хар гайгаар олон хүүхэд бурхан болж бна. Гайнууд зайлаач
2018/07/10 139.5.219.230
ЯАНА ДАА ХӨӨРХИЙ МОНГОЛ МИНЬ.
НЭГ Л ИХ ХУРАЛДСАН, ТУУЗ ХАЙЧИЛСАН, ХЭРЭЛДСЭН, ТВ-ээр ЯРЬСАН УЛСУУД. ОРОЙ БОЛОХОД МАЯАКТАЙ МАШИНДАА СУУГААД, ТАНКААР БУУДСАН Ч СУМ НЭВТРЭХГҮЙ ОРД ХАРШДАА ОРООД ИДЭЖ УУГААД УНТАЖ ХЭВТСЭН ДАРГА НАР
2018/07/09 202.9.42.8
ЯАНА ДАА ХӨӨРХИЙ МОНГОЛ МИНЬ.
ХҮН БҮХЭН, АЙЛ ИРГЭН БҮХЭН ОЙР ОРЧИМДОО ЭРСДЭЛ ҮҮСЭЖ БОЛОХ БҮХИЙ Л АЮУЛТАЙ НӨХЦӨЛ БҮРДСЭН БАЙНА ГЭЖ ҮЗВЭЛ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГ 24 ЦАГИЙН ШУУРХАЙ УТАС НЭЭГЭЭЧ. ТЭГВЭЛ ӨНДӨР ҮР ДҮН ҮЗҮҮЛНЭ.
2018/07/09 202.9.42.8
  • Recent
  • Most Read
  • Most Comment