8o
Улаанбаатар хот
mobile menu

Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2018-07-10 08:30:00

Улсын баяр наадмын үеэр хот суурин газрын иргэд хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тэгвэл иргэн та цаг агаарынхаа мэдээг харж амжсан уу. Хэрвээ та хөдөө орон нутгаар аялж, зугаалхаар бэлтгэж байгаа бол болзошгүй аюул эрсдлээс өөрийгөө хамгаалж, бэлтгэлээ базаагаарай. Ингээд уншигчдадаа долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулж байна.   

Нийт нутгаар энэ сарын 10-15-нийг хүртэлх хугацаанд бороо орох төлөвтэй байна. Тодруулбал, 9-нд баруун аймгийн ихэнх нутгаар, 9,14-нд Төвийн хэсгээр, 10-нд Зүүн аймгийн нутгийн баруун хэсгээр, 9-нд Говийн аймгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Мөн Төвийн аймгаар өдөртөө 15-20 градус, шөнөдөө 6-11 градус дуулан байна. Харин баруун аймгуудын нутгаар өдөртөө 13-18 градус, шөнөдөө 0-5 градус дулаан байх бол Зүүн аймгийн нутгаар өдөртөө 15-20 градус, шөнөдөө 9-14 градус дулаан байна. Говийн аймгийн нутгаар өдөртөө 15-20 градус, шөнөдөө 8-13 градус дулаан байх төлөвтэй байна.

Мөн нийслэл хотод энэ сарын 14-ыг хүртэл бага зэргийн бороотой байна. Өдөртөө 25 градус, шөнөдөө 12 градус дулаан байх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.     

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл