8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашнаас хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна

2016-02-10 12:41:00

Өнөөдөр Увс, Завханы нутгаар, баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, маргааш буюу шинийн 3-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

-ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 2 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА-

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 24-29 градус, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгороор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дарьгангын тал нутгаар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 0-2 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment